Европт хамгийн их инновац түгээсэн их сургуулиудыг зарлав

2019-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Европт хамгийн инновац санаачлахыг дэлгэрүүлж чадсан 100 сургуулийг “Ройтерс” агентлаг нэрлэжээ. Энэ тивд одоо хэр нь улс төрийн таагүй уур амьсгал амь бөхтэй оршиж байгаа ч инновац түгээх зорилгодоо үнэнч үлдсэн их сургуулиуд тогтвортой оршсон хэвээр байна. “Ройтерс” агентлагийн санал асуулгаар сүүлийн дөрвөн жил дараалан энэ жагсаалтыг  KU Leuven  их сургууль тэргүүлж байгаа юм. Шинжлэх ухаан, шинэ технологийн хувьсал, үйлдвэрлэлийн шинэ санаачлагыг сургалтынхаа тэргүүн хөтөч болгосон энэ сургуулийг танилцуулж байна. 594 жилийн түүхтэй эл сургууль Бельгийн Фландерс мужид бий. Сургуулийн зүгээс эрдэмтдийнхээ бүтээлийг оюуны өмчөөр баталгаажуулж өгдөг бөгөөд үүнийг нь цааш ашиглах бусад байгууллагын хүрээнд патентыг албан ёсоор авч ашигладаг. Жагсаалтын хоёрдугаарт, Германы Ерлангены Нурербергийн их сургууль багтсан бол гуравдугаарт Лондоны эзэн хааны коллеж бичигджээ. Харин дөрөвдүгээрт Кембриджийн коллеж, тавдугаарт Швейцарийн EPFL, зургадугаарт Их Британийн их сургууль, долдугаарт, Мюнхений техникийн их сургууль, наймдугаарт Манчестерийн их сургууль, есдүгээрт, Цюрихийн их сургууль, харин аравдугаарт Цюрихийн ЕТН багтжээ. Энэ жилийн шилдэг 100 сургуулийн жагсаалтад Норвегийн шинжлэх ухаан, технологийн их сургууль анх удаа багтаж орсон байна. Бельгийн KU Leuven их сургууль нь дэлхийн хамгийн нэр хүндтэй инновац дэлгэрүүлэгч байгууллагаар үнэлэгдсэн байдаг. Энэ сард тус сургуулийн эрдэмтэд нарны эрчим хүч хураах хавтангаас устөрөгчийн хий гаргаж авах шинэ эх үүсвэрийг олж илрүүлснээ танилцуулах аж. Ингэснээр эрчим хүчний илүү цэвэр бас шинэлэг эх үүсвэртэй болох боломж бүрдэж байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн мэндэлсний 105 жилийн ой

БНМАУ-ын төр засгийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбалын гэргий

Уржигдар 16 цаг 38 мин
Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

Уржигдар 12 цаг 25 мин
Хүүгийн үг: Бүрэн эхээрээ

17 настай хүү юу хэлэв?

Уржигдар 12 цаг 15 мин
О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

Уржигдар 12 цаг 09 мин
“Л.Оюун-Эрдэнэ шазруун байна аа...”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сүүлчээс эхлээд 2025 он гараад ч “Монголын хамгийн муу хүн”-ээр цоллуулав.

Уржигдар 06 цаг 00 мин
Даш.Зоригт: Манай нүүрсний экспортыг Ухаахудаг, орон нутгийн “Тавантолгой”, Нарийнсухайт гурав л хийдэг

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

Уржигдар 06 цаг 00 мин
Угаартаж нас барсан гэр бүлээс үлдсэн хүү цэргээс ирж мэдээлэл хийлээ

Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө байшинд байсан нэг гэр бүлийн зургаан иргэн угаартаж нас баржээ.

2025-02-06
Ч.Ганзориг: Монгол Улс BINANCE-ийг хааж, шударга өрсөлдөөн тогтоох хэрэгтэй

“Айдакс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригтой уулзаж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүдийн нөхцөл байдлын талаар ярилцав.

2025-02-06
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

2025-02-06
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноожээ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноожээ

2025-02-06