У.Хүрэлсүх: Төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулъя

2019-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА   Нийслэлчүүд гурван өдөр дараалан гамшгийн эрсдэлд бэлэн эсэх, энэ талын мэдлэг мэдээлэлтэй эсэхээ шалгуулна. Үүний эхлэл болгож гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 29 жилийн дараа  дахин хийлээ. Нийслэл, дүүргийн удирдах бүрэлдэхүүн  “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиогоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм.  116 нэгж, байгууллагын 4400 гаруй хүн цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулжээ. Иж бүрэн сургуулилт хийсний үр дүнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг сургаж бэлтгэх замаар байгууллага, иргэдийн үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхийг онцгой байдлын байгууллага онцолсон. Тэгвэл өчигдөр 07:00 цагт төв талбайд эхэлсэн команд штабын дадлага сургуулийн нээлтэд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын  дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар оролцсон юм.  Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүмүүсийн амь, амьдралтай холбоотой асуудлыг шийдэхийн төлөө бүх шатандаа хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажиллах хэрэгтэй.  Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төсөвлөн, зориулалтын дагуу зарцуулж хэвших ёстой. Хууль, дүрэм журам, стандарт гаргах нэг хэрэг. Бүх шатанд хэрэгжүүлдэг, ажил амьдралдаа мөрддөг, өөрийгөө болон бусдыг гамшгийн эрсдэлээс хамгаалах мэдлэг, чадвартай иргэдтэй байх нь хамгаас чухал ” гэсэн юм. Засгийн газрын тэргүүний энэ үг биелэлээ олбол Монгол Улсын гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд томоохон ахиц дэвшил гарна хэмээн олон нийт талархан хүлээж авч байна. Хэлж биш хийсч ирдэг газар хөдлөлтийн аюул хормын төдийд хүн ам, нийгэм, эдийн засагт асар их хор хөнөөл учруулдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд  260 мянган удаа газар хөдлөлт болж идэвхжил жил ирэх тусам огцом нэмэгдэж буйгаас аюул ойрхон байгааг харж болно.  Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2013 онд энэ тоо 10 дахин өсчээ. Тиймээс аливаа гамшгийн үед иргэд мэдлэг мэдээлэлтэй байх нь хамгийн чухал юм. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад 900 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож, газар хөдлөлтийн дараах хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажилласан юм. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Команд штабын сургууль нь Улаанбаатар хотод томоохон хэмжээний газар хөдлөлт тохиолдсон үед бүх шатны төр захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуй нэгж байгууллага, төрийн цэргийн байгууллага, томилгоот хүч хэрэгсэл хэрхэн  хамтран ажиллах, харилцан ажиллагааг зохион байгуулах, нөөц боломж хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, бүх шатны төлөвлөгөөг тодотгох, боловсронгуй болгох, шинэчлэх асуудлыг хэлэлцэх зорилготой юм. Төр захиргааны байгууллагын үүрэг бол иргэдээ хамгаалах, иргэддээ үйлчлэх. Тийм учраас ард иргэдээ аливаа гамшиг, ослын үед өөрөө, өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах, харилцан бие биедээ тусламж дэмжлэг үзүүлдэг байх мэдлэг дадлагыг олгох, гамшгийн үед төр захиргааны байгууллагын удирдлага, зохицуулалтыг сайжруулахын тулд энэхүү гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байгаа” гэлээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуульд өнөөдөр иргэд хамрагдаж, аюулгүйн талбайд цугларна.  Эх сурвалж: "Зууны  мэдээ" сонин 2019.4.25 № 85 (6053)    
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин