А.Солженицын Харвардад үг хэлснээс хойш 40 жилийн дараа

2018-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Алдарт “ГУЛАГ”-ийн зохиолч,  эх орноо орхисон Александр Солженицын  Барууныхныг дэндүү их эрх чөлөө эдэлж байна хэмээн зад шүүмжилж байжээ-
Д.ЭНХЭЭ Тэнгисийн цэргийн офицер асан, “American Cobra Pilot: A Marine Remembers a Dog and Pony Show” (2018)-ны зохиогч Жефф Грумм The American Conservative-д ингэж бичжээ.   Бид бүгдийн амьдарч, аж төрөх арга ухаанд ямар нэг зүйл болж бүтэхгүй байгааг Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн цикл тов тодорхой харууллаа. 2008 онд өөрчлөлтийн төлөө санал өгснөөс хойш статус-кво найман жилийн турш үндсэндээ дэмжигдсээр хоёр талын уур хилэн бадарсан сонгогчид жирийн жам ёсоор амжилтад хүрэхийн хил хязгаарыг хальж гарахаар шийджээ. Одоо тэгээд бид юу мэдэрч байна вэ? Магадгүй, өнгөрсөн рүү, бүр нарийн хэлбэл, 40 жилийн өмнөх рүү эргэж аялбал ашиг тустай ч байж мэдэх юм. 1978 онд Оросын зохиолч Александр Солженицын Харвардын их сургуулийн төгсөгчдөд хандаж “Хуваагдсан ертөнц” нэртэй захиас үгээ хэлсэн юм. Тэр хэдийгээр зөрчлүүдээс ямрыг нь амархан шийдэж болох талаар тайтгаруулчихаар онцгой зүйл олоогүй ч Америкийн нийгэм, соёл тогтвортой эсэх талаар түүний болгоомжлол өнөөдөр ч мөн чухал хэвээр байгаа нь гайхах зүйл биш ээ. Вьетнамын дайны алдагдлаас улс орон арайхийн тэнхэрч, Картерийн засаг захиргаа эрх барих болсонд сэтгэл нэг ч их хангалуун бус, хүйтэн дайн ид өрнөж байсан тэртээх цаг мөчид Америкийн элитүүд болох Харвардын 1978 оны төгсөгчид ГУЛАГ-ийн хоригдол асанг хэлэх үгэндээ Америкийн онцгой гойд төлөв байдал, ардчиллын идеалыг магтаж шагших л байлгүй дээ хэмээн төсөөлж байсан. Гэтэл Солженицын харин огт тийм санаа бодолгүй байсан нь тэднийг гонсойлгосон байх. Тэрээр үгийнхээ эхэнд итгэл хааяа заримдаа “амттай” бус харин ч “шорвог” байдаг хэмээн онцлоод “Өнөөдөр миний хэлэх үг үнэний тодорхой хувийг агуулж байгаа, тэгэхдээ би үүнийг өрсөлдөгчийн биш нөхрийн хувиар санал болгож байгаа юм шүү” гэж хэлсэн. Энэхүү агшныг онцолж тодруулалгүйгээр “Харвард Мэгезин” (https://harvardmagazine.com/2011/04/greatest-hits-solzhenitsyn) 2011 онд үүл бүрхсэн тэнгэрийн дор оросоор өгүүлж, англиар орчуулсан “Туйлдаж ядарсан Баруун” (“Истощенный Запад”-“The Exhausted West”) хэмээх үг заримаар нь барууны ардчилал аль эртнээс бахархсаар ирсэн ололт амжилтуудын сөрөг муу үр дагаврыг шүүмжилснийг сануулсан. Ингэхдээ тэрээр цааш нь дэлхийн хоёр аварга том гүрэн болж харагдаж байгаагийн хоорондох бодит хилийн зааг бол зүгээр нэг “коммунизмын эсрэг капитализм” гэдгээс хавьгүй илүү гүнзгий, нарийн зүйл болохыг онцолсон. Энэ санаа улс төр, мэдээ мэдээлэл, кино, эсвэл дээд боловсрол зэргийн аль алиныг оролцуулан америкийн хүйтэн дайны бодит нөхцөл байдалд туйлаас үгүйлэгддэг. Нобелийн шагналтан маань шүүмжлэлийнхээ ихээхэн хэсгийг үнэхээр Баруунд (миний бие Баруунд албадан цөлөгдөөд аль хэдийн дөрвөн жил өнгөрч, намайг сонсогчид ч цөм барууных болохоор) хаяглаж, бусад улс орныг “ямар ч бодит эсэргүүцэл үзүүлнэ гэж хүлээхгүйгээр үл барам, эзэлсэн ард түмнийхээ аливаа үнэт зүйлст гол төлөв үзэн ядах байдлаар хүйтэн цэвдэг хандаж; энэ бүхэн газар зүйн ямар ч хязгаарлалтгүйгээр олсон гайхамшигтай амжилт мэт санагдаж; хүмүүн тусгаар оршихуйн хийгээд хүч чадалтай байхын оргилд барууны нийгэм гарсан” хэмээн колончлолын эхэн үеийг нь ч хөндөж шүүмжилсэн. Гэхдээ хязгаарлалт байсан, 1978 онд ч мөн адил “колони байсан улс орнууд Баруунд гаргаж тавих тооцооны цар хэмжээг одоогоор үнэлэхэд хэцүү, хамгийн сүүлчийн колони орон төдийгүй энэхүү тооцоог хаахад хангалттай хүрэлцэхүйц одоогийн эзэмшиж байгаа бүхэн татгалзах эсэхийг урьдчилж хэлэхэд бас хэцүү”. Гэхдээ гэгээрэл, хүмүүнлэг ёс, зоргонд нь тавьсан бие хүний эрх чөлөөний төлөөх тооцоог ХХ зуунд Баруунд мөн л тавих ёстой байсан байх. “Эвдэн сүйтгэгч, хариуцлагагүй эрх чөлөө эх захаа алдаж газар авсан. Жишээлбэл, завхай зайдан явдал, гэмт хэрэг, аймшгийн үйл явдлаар дүүрэн кино зэрэг залуу хүмүүсийг зан суртахууны хувьд хүчирхийлэхийн тулд эрх чөлөөг буруугаар ашиглах гэх мэт хүмүүний доройтлын гамшгаас хамгаалах зүйл нийгэмд бага үлдэв. Энэ бүхнийг эрх чөлөөний нэг хэсэг гэж үзэж, кино үзэх, дагаж дуурайх эсэх нь залуу хүмүүсийн эрхийн асуудал хэмээн онолын хувьд зөвтгөж байна”. Эрх чөлөөнд хэрэгтэй чиг баримжаа гэж хэлдэггүй юм гэхэд юуны түрүүнд өдөөгч хүчин зүйл болж байсан “нийтийн сайн сайхны” болон оюун санааны идеалуудыг гээхэд мөн чанартаа хүргэсэн тийм эрх чөлөө, материаллаг ашиг сонирхол бүхий нийгмийг орхиж, “иргэний зориг”-гүй болсонд нь тэр барууны эрх баригч ангийг буруутгасан. Иргэн бүрт хүссэн эрх чөлөө, материаллаг сайн сайхныг аз жаргалтай байхад нь онолын хувьд баталгаатай хангахуйц тийм тоо хэмжээ, тийм чанартайгаар олгосон (гэхдээ энэ үйл явцад сэтгэл зүйн нэг деталь орхигдсон нь улам ихийг олж авах, илүү сайхан амьдрахыг байнга хүсч, энэ зорилгодоо хүрэхийн төлөөх тэмцэл хэдийгээр үүнийгээ нуух гэж хичээдэг боловч барууны олон хүний нүүр царайнд айж түгшсэн, тэр ч бүү хэл сэтгэл гутралын ул мөр үлдээсэн; энэхүү идэвхтэй, хүч шавхсан өрсөлдөөн хүний бүхий л санаа бодлын дээр гарч, оюун санааны хувьд эрх чөлөөтэй хөгжих замыг харин өчүүхэн ч нээгээгүй). Сэргэн мандлын эринээр дуусгавар болсон модернизмын дараах ертөнцийг үзэх үзэлд хүн төрөлхтөн мөн чанарын хувьд муу муухай бөгөөд сайжрах ёстой байв. Гэхдээ, түүний онцолсноор, энэхүү цөвүүн цаг улиран өнгөрснөөс хойш “бид Оюун санаанаас нүүр буруулж, материаллаг бүхнийг зөвтгөх аргагүйгээр дэндүү шуналтайгаар илүүд үзэх болсон.” “Барууны улс орнууд байгуулагдаж байх тэртээ цаг үед засгийн газар бол хүнд үйлчлэх үүрэгтэй, харин хүний амьдрал эрх чөлөөтэй бөгөөд аз жаргалд тэмүүлэх ёстой гэсэн зарчмыг тунхагласан юм” хэмээн Солженицын нотолж хэлдэг байв. Хорвоо ертөнц цаашдаа Бурхны эзэмшил биш, “ертөнц бол хүн төрөлхтний мэдлийнх, амьдралын болж бүтэхгүй бүхэн нийгмийн байгууламж буруу бүтсэнд орших бөгөөд түүнийг засч залруулах ёстой”. Америкийн туршилт эхэндээ “Хүн бол бурхны бүтээл гэдэгт үндэслэж хүний хувийн бүх эрх олгогдоно. Өөрөөр хэлбэл, өөртөө байнга бурхны үүрэг хариуцлагыг хүлээх болзолтойгоор хувь хүнд эрх чөлөө олгогдсон” гэдэг санааг агуулж байсан гэдгийг Солженицын цугласан олонд сануулсан. Эрх чөлөө, эсвэл аз жаргалд тэмүүлэх түүхэн үзэл санаа “төрөлх авьяас, эсвэл муухай ааш”-ийг хангах гэдгээр хэзээ ч тайлбарлагдаагүй. Зөвлөлтийн хорих лагеруудын тогтолцооны нарийн ширийнийг гайхалтай тодорхой дэлгэж бичсэн “ГУЛАГ” зохиолоо хэвлүүлж нийтлүүлсний төлөө 1974 онд ЗСБНХУ-аас хөөгдсөнийхөө дараа Нэгдсэн Улсыг өөрийн биеэр үзэж харах боломж Солженицынд олдсон. Тэрээр манай нийгмийн зохион байгуулалтыг өөрийнх нь нэрлэснээр “хуулийн үг үсэг”-т бүрэн дүүрэн суурилсан: “Хүний эрхийн хил хязгаар хуулийн тогтолцоогоор тодорхойлогддог”, “Аливаа зөрчлийг хуулийн үг үсгийн дагуу шийддэг, үүнийгээ хамгийн дээд шийдвэр гэж үздэг” хэмээн товчхон тодорхойлсон. Тэгэхдээ тэр “Би бүхий л амьдралаа коммунист дэглэмийн үед өнгөрөөсөн хүн, эрх зүйн бодит ямар нэгэн хэмжээ хязгааргүй (шкалгүй) нийгэм жинхэнэ ёсоор аймшигтай гэдгийг би та нарт хэлье” -хэмээн хүлээн зөвшөөрсөн. Тэрээр мөн Баруун дахь нөхцөл байдал, түүний хэлснээр “зан суртахууны тааруухан” уур амьсгал бүрдүүлж, “хүний хамгийн эрхэм нандин зорилго тэмүүллийг зогсоож хөдөлгөөнгүй болгожээ.” Түүний хэлснээр хүч чадалтай шашны үндэс сууриа гээж гагцхүү хуулийг л шүтсэн нийгмийн мөн чанар хүн төрөлхтний чадамжийг дээшлүүлэхэд тус нэмэр болж чадахгүй, хүн төрөлхтний чадамжийн уналт доройтлыг, бас амиа хичээсэн хүсэл тэмүүллийг ч зогсоон барьж, эсвэл хянаж чадахгүй. “Сайн дураар өөрийгөө хязгаарлах тухай бараг үл сонсогдоно: хүн бүр л эрх зүйн эцсийн зах хязгаар хүртэл боломжоо цаашид өргөжүүлэхийг хүсч тэмүүлж байна”. Эх болсон Орос орон эхлээд социализмд, эцэстээ коммунизмд хөтөлсөн хүмүүнлэг ёсыг өөрөө хүлээн зөвшөөрснийхөө төлөө тоталитар ЗСБНХУ-аар дэндүү хатуу ширүүнээр гутаан доромжлогдсон слав соёлыг эрхэмлэгч өөрийн төрсөн хүүгээ өрөвдөж хайрлаагүй. Үгийнхээ төгсгөлд ГУЛАГ-ийн хоригдол асан өөрийн үзэл бодлыг ийнхүү нэгтгэн зангидсан: “Бидний хамгийн үнэ цэнтэй эзэмшил болох оюун санааны амьдралыг үгүй хийснийг олж мэдэхийн тулд улс төр, нийгмийн шинэтгэлд бид дэндүү их найдсан. Дорно дахинд эрх баригч намын хандлага, заль мэхээр үүнийг сүйтгэсэн. Баруунд арилжаа наймааны ашиг сонирхлоос болж энэ маань багтарч, амьсгаадаж байна. Энэ бол жинхэнэ хямрал. Дэлхийн хуваагдал бол өөрийнх нь үндсэн хэсгүүдийг гэмтээсэн нэг төрлийн өвчний нэг адил тийм ч аймшигтай биш ээ.” ЗСБНХУ задарч, хүйтэн дайн зогссоноор аварга том нэг гүрэн нуран унаж, эрх чөлөөг эрхэмлэдэг АНУ хөл дээрээ зогссон хэвээр үлдсэн. Барууны ертөнц эрх чөлөө, зах зээлийн ялалтад баяр хүргэж угтсан. Дэлхийн үзэл суртлууд хоорондын сүүлчийн дайн дуусав. Ирээдүй бүх дэлхий даяар ардчиллын талд байлаа. Бүх дэлхий даяар энх амгалан байдал тун ойрхон байв. Гэхдээ бидний энэ ялалт манай тогтолцооны ач гавьяаных уу, эсвэл зүгээр коммунизм огт бүтэхгүй гэдгийн эцсийн нотолгоо болж, цаг хугацааны эрхээр мөхөх нь гарцаагүй зөвлөлтийн социализмын сүйрэл байсан уу? АНУ бол хэзээ ч ЗСБНХУ-тай цэрэг дайны кампанит ажиллагаан дээр шууд нүүр тулж байгаагүй шүү дээ. Цөмийн зэвсэг л энх тайвныг хадгалж авч үлдсэн. Солженицыны бод­лоор сүүлчийнх нь илүү шударга аж. Тоталитар коммунизм бүхий Оросын туршилт 70 орчим жил үргэлжилсэн. Амьдрал, эрх чөлөө, аз жаргалд тэмүүлсэн Америкийн туршилт удахгүй 242 жилтэйгээ золгоно. Библийн сударт 40-ийн тоо хүнд хэцүү үед ч гэсэн шалгаж туршихыг бэлгэддэг. Тэрээр нэмж хэлэхдээ: “Социализмыг альтернатив санал болгож тавихын тулд барууны тогтолцоог зад шүүмжилж байна хэмээн энд цугларагсдаас хэн нь ч намайг сэжиглэхгүй гэдэгт би итгэж байна. Социализм хэрэгжсэн улс орны туршлагыг таньж мэдсэн хүний хувьд би тийм альтернативын төлөө үг хэлэхгүй ... Гэхдээ үүний оронд өөрийнхөө улс орны загварт зориулж өнөөгийн Барууныг санал болгох уу хэмээн надаас асуувал үнэнийг хэлэхэд би сөргөөр хариулах байсан. Танай нийгмийг манай руу шилжүүлэхэд таарах идеал гэж би зөвлөхгүй байсан. Манай оронд хүмүүс асар хүнд хэцүү зовлон зүдгүүр үзэж байж оюун санааны тийм их эрч хүч бүхий хөгжилд хүрсэн, дэргэд нь оюун санааны өлсгөлөнд нэрвэгдсэн өнөөгийн төлөв байдал бүхий барууны тогтолцоо сонирхол татах юмгүй харагдаж байна. Танай амьдралын талаар миний сая тоочиж дурдсан шинж төлөвүүд дэндүү эмгэнэлтэй” гэсэн байна. Түүний үг хэлснээс хойш тэгш ой тохиож байгаатай холбогдуулаад сүүлийн 40 жилийн туршид Америкийн нийгмийн туулж өнгөрүүлсэн олон янзын зовлон зүдгүүр, сорилт бэрхшээлийн дараа эргэн харж, шалгаж нягтлахад зүгээрсэн. Одоо бид хаана явна вэ? Эд материалын хувьд бидэнд бахархах шалтаг мундахгүй бий болжээ. Манай супермаркетуудад бидний унадаг автомашины хөдөлгүүрийг тэжээж, орон байрыг маань халаадаг хямд эх үүсвэрийн эрчим хүч төрөл төрлөөрөө элбэг дэлбэг, 4G (удахгүй 5G бий болно) сүлжээ биднийг дуртай цагтаа хаашаа л бол хаашаа холбоо барих боломжтой болгож, өвчин эмгэгүүд огт санаа зовоохоо больж, “Амазон Прайм” руу хурууны үзүүрээр хэдхэн товших зуур хүссэн бүх хэрэглээний бараа таваараа олж авах боломжтой болжээ. Гэхдээ Америкийг чөлөөт ертөнцийн атаархал төрүүлэх зүйл болгодог тансаг амьдралын энэ бүх гэрч жишээг үл харгалзан жирийн иргэний хувьд эргэлзээ тээнэгэлзээ төрөх болсон. Улс орныхоо дотоодод бид арьсны өнгө хийгээд эдийн засгийн хурцадмал байдал, ёс суртахуунгүй дундаж давхарга, хоёр туйлд хуваагдсан сонгогчид болон санал өгөх сонгогчдын хомсдолтой нүүр тулгарч байна. “Американ Консерватив”-ын нэр хүндтэй зохиогчид манай нийгмийн эмгэг шинжийн илрэлүүд болон (http://www.theamericanconservative.com/dreher/underestimating-american-collapse/) ардчиллаас үндсэрхэг үзэл рүү хийж байгаа шилжилтийг (http://www.theamericanconservative.com/buchanan/nationalism-or-democracy/) тайлбарлацгаажээ. Солженицын Гарвар­дад үг хэлснээс хойш 40 жил өнгөрсөн ч сэтгэл дундуур байгаа өнөөгийн төлөв байдлынхаа учир шалтгааныг америкчууд эрж хайсаар байгаа болохоор манай лидерүүд, иргэд түүний захиж хэлсэн үгийн гол санаа болох “Баруунд хүний эрхийг хамгаалах гэхээс илүүтэй хүний үүрэг хариуцлагыг хамгаалах цаг болжээ”  гэснийг анзаарч чих тавин сонсоход гэмгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

54 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

1 цаг 53 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

2 цаг 26 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

2 цаг 47 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

3 цаг 35 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

6 цаг 21 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

7 цаг 17 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

9 цаг 24 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин