Л.ХЭРЛЭН
Алтан-Овооны тэнгэрийн тайх төрийн тахилга, Зүүн бүсийн хурд-2018 наадам энэ сарын 27-29-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болно. Адууны эх орон, шандаст хурдан хүлгийн өлгий хэмээн нэрлэгддэг энэ нутгийнхан наадмын дараачаас эхлэн“Эрлийз морь уралдуулахгүй” гэсэн мэдэгдлийг олон нийтийн сүлжээнд удаа дараа хийж байсан. Гэтэл зохион байгуулах хорооны зүгээс төрийн тахилга, зүүн бүсийн хурдан морьдын уралдааныг эрлийз морьдын уралдаанаар эхлүүлэхээр болжээ. Хурдан буяны өлгий нутаг хурдан морьдын уралдаанаа ийнхүү эрлийз морьдын уралдаанаар нээх гэж байгааг эсэргүүцэх нэгэн байхад харин ч маргаан гаргахгүйн тулд өмнө нь уралдуулах нь зүйтэй гэх нь ч байна.
Алтан-Овооны тахилгын баяр наадам эрлийз морьдын уралдаанаар эхэлнэ
2018-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин