А.Хакеем Ал Шиног: Монгол гэж сонсоход л эрэмгий төрх, зориг, тэсвэр хатуужил нүдэнд харагддаг

2016-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

СИЗМ буюу Дэлхийн цэргийн спортын байгууллагын ерөнхийлөгч, хурандаа А.Хакеем Ал Шиног манай улсад айлчилж байхад нь уулзаж ярилцлаа.

-Та Монгол Улсад анх удаа ирж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш үзэсгэлэнтэй өргөн уудам нутаг юм. Цэлгэр сайхан тал, хөх тэнгэр, найрсаг ард түмэн нь үнэхээр сэтгэлд дотно санагдаж байна. Намар цагт ирсэн нь азтай. Учир нь энэ сайхан үзэсгэлэнт тал нутгийн өнгө солонго шиг юм. Би өмнө нь Монголын талаар мэдээлэл авч байсан. Гэсэн хэдий ч ирээд харахад нүд алдам сайхан юм. Сэтгэлд хүрсэн сайхан айлчлал болж байна.

-Хамгийн их сэтгэлд хүрсэн зүйлийнхээ талаар хэлэхгүй юу?

-Монгол хүний найрсаг дотно занг олон зүй дээр мэдэрлээ. Уудам сайхан тал нутаг шигээ тайван амгалан санагдлаа. Хотын төвөөр яваа залуус ч үзэсгэлэнт хотоо чимдэг мэт санагдсан. Мөн энд байх хугацаандаа морь унасан. Монгол морь маш эрэмгий, зоримог, догшин байлаа.

-Цонжин болдог дахь Чингисийн хөшөөт дурсгал Танд ямар санагдсан бэ?
-Гайхалтай. Би өмнө нь Чингис хааны талаар уншиж байсан, тодорхой хэмжээний мэдээлэлтэй. Тэр гайхамшигт хөшөөт дурсгалыг үзэж, хөтчийн тайлбарыг сонсоход эзэн Чингисээр бахархахгүй байхын аргагүй юм гэж бодогдож байлаа. Тэр хөшөөт, дурсгалын бүтээн байгуулалт бол маш чамин хийцтэй санагдсан.

-Энэ удаагийн айлчлалын гол зорилго юу байв?
-Монгол Улсын Зэвсэгт хүчин биднийг урьж, хүлээн авч байгаад талархал илэрхийлж байна. Миний айлчлалын нэг зорилго бол 134 орныг эгнээндээ нэгтгэсэн СИЗМ-ээс зохион байгуулж байгаа тэмцээн уралдаанд сүүлийн 2 жил эрчимтэй оролцож цаашид дэлхийн энх тайван эв нэгдлийн төлөө хувь нэмрээ оруулах зорилготой Монгол Улсад өөрийн биеэр ирж баяр хүргэх явдал. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон ЗХЖШ биднийг элгэмсэг угтаж авсныг тэмдэглээд, Монгол Улсын Зэвсэгт хүчинд талархал илэрхийлье.
Олон улсын спортын хорооны хүсэлтийн дагуу 2017 онд Монгол Улсад СИЗМ-ын Зүүн хойд Азийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Энэ бол том дэвшил. Мөн амжилттай зохион байгуулж явуулна гэдэгт ч итгэлтэй байна.

-Уг тэмцээнд хичнээн орны баг тамирчид оролцох вэ?

-Жудогийн төрлөөр Зүүн хойд Азийн 6-7 орны цэргийн баг тамирчдыг оролцуулахаар төлөвлөж байна.

-Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллах цаашдын төлөвлөгөөг сонирхвол?

-2017 онд Олон Улсын спортын хороо, Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчдын хувьд ихээхэн чухал жил болж өнгөрөх төлөвлөгөөтэй байна.
Нэгдүгээрт, 2017 оны 2 дугаар сард ОХУ-ын Сочи хотод болох СИЗМ-ын тэмцээнд Батлан хамгаалах салбарын удирдлагуудыг ирж үзэхийг урьсан. Хоёрдугаарт, ирэх оны 9 дүгээр сарын дундуур Монгол Улсад СИЗМ-ын Зүүн хойд Азийн тэмцээнийг зохион байгуулна. Гуравдугаарт, БНХАУ-д зохион байгуулдаг СИЗМ-ын бага олимпод дахин уулзна. Мөн 2018 онд болох СИЗМ-ийн удирдах зөвлөлийн хурлыг Монгол Улсад зохион байгуулах саналыг Батлан хамгаалахын сайдад тавьсан. Энэ мэт төлөвлөсөн маш олон чухал арга хэмжээг Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Эгнээндээ 134 орныг нэгтгэсэн байгууллагын ерөнхийлөгчийн хувьд олон улсад айлчлах урилга багагүй хүлээж авдаг байх?

-2016 онд 5 улсаас урилга ирсэн хэдий ч бид хоёр улсыг сонгож байгаагийн нэг нь Монгол Улс. Яагаад гэвэл Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын спортын хороонд идэвхтэй гишүүн. Цаашид оролцоо идэвх улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид маш эрч хүчтэй оролцогчид байдаг гэдгийг энд дурдахыг хүсч байна.

-Танд баярлалаа. СИЗМ-ээс зохион байгуулдаг олон уралдаан тэмцээнд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчдын амжилтын тавцанд дахин уулзахын ерөөл тавья. Та аян замдаа сайн яваарай.
-Баярлалаа. Билэгдэлтэй сайхан үг байна Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчдын амжилт бүр дээр баяртай уулзацгаая.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахмад Д.ОЮУНГЭРЭЛ

 

Монгол Хьюндай эмнэлэгт ирж үнэгүй үзүүлж, зөвлөгөө аваарай

БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлээд байгаа Монгол Хь

Уржигдар 17 цаг 50 мин
ОХУ-ын Тээврийн дэд сайд А.Н.Шилог хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын

Уржигдар 14 цаг 24 мин
Д.Трампын зарим шийдвэрүүд шүүхэд маргаан дагуулав

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлаа эхлээд арав хонож байгаа

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь Эм Си Эс “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа юм уу?!

Монголын улс төр гэж жинхэнэ жонхуу байх юм. Дээхнэ үеийн нэг дуун дээр

Уржигдар 06 цаг 00 мин
Х.Баттулгын баг аянд гарлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хөх Монголын хөх туг” аяны талаар мэдээлсэн байна.

2025-01-30
Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

2025-01-30
ХЭҮК: Засгийн газар шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

ХЭҮК: Засгийн газрыг шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

2025-01-30
Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой

2025-01-30
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүй

2025-01-30
Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

2025-01-29