2024 оны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэв

2022-11-23
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, манлайллыг нэмэгдүүлэх” зорилтыг тусгасан байдаг. Тэгвэл энэ хүрээнд КОЙКА-ын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Жендэрийн тэгш байдлыг хангахад улс төрийн намын оролцоо, манлайлал” форумыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Кан Жунрёо болон УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, орон нутгийн төлөөлөл бүхий 500 гаруй хүн оролцсон юм. Манай улсын хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байдгаас гадна идэвх муутай байдаг нь орон нутгийн ИТХ-ын эмэгтэйчүүдийн тооноос харж болно. Тэгвэл тус форумаар улс төрийн намууд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх, 2022 онд хамтран ажилласан туршлагаасаа хуваалцах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, цаашид бодлогын түвшинд анхаарах асуудлыг шийдэх тухай хэлэлцсэн юм. Ингэснээр 2024 оны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж жендэрийн тэгш байдлыг хангах боломжтой гэж үзэж байгаа юм. Харин форумд оролцсон хүмүүс ямар байр суурьтай байгааг тоймлон хүргэе.

Жендэрийн үндэсний шинжээч, иргэний нийгмийн байгууллагын гишүүн Ж.Занаа:

30 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ҮР ДҮН ХАРАГДАЖ БАЙНА

-Жендэрийн тэгш байдлыг хангахад улс төрийн намын оролцоо, эмэгтэйчүүдийн манлайллын асуудал яригдаж байна. Энэ асуудлыг иргэний нийгмийн байгууллагынхан 30 жилийн өмнөөс ярьж ирсэн. Засгийн газар, УИХ, олон нийтэд таниулах, тэднийг сэнхрүүлж ойлгуулах, боловсруулах асуудлыг хийж ирлээ. Сүүлийн жилүүдэд жендэрийн тэгш байдалтай холбоотой зохион байгуулж байгаа ажлуудыг харахад чанарын өөрчлөлт гарсан байна. Ялангуяа, МАН-аас жендэрийн тэгш байдлаар стратеги төлөвлөгөө боловсруулж, ажлын хэсэг байгуулсан нь үүний нэг жишээ. Бусад намын хувьд ч гэсэн 10 жилийн өмнөхөөс өөр түвшинд ойлгодог болсон нь ажиглагдаж байгаад иргэний нийгмийн байгууллагын хүний хувьд баяртай байна. Одоо сонгуулийн хууль УИХ-аар орж батлагдах түвшинд явж байна. Мөн тус хууль дээр бүх намын хүмүүс ажиллаж байна. Иймээс үүнд иргэдийн оролцоог үнэлж өргөнөөр хамруулах хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдийн оролцоо, эр, эм хүмүүсийн тэгш боломжийн асуудал дээр ажиллаж байгаа экспертүүд туршлагатай хүмүүсийг оролцуулах нь чухал гэж бодож байна. Хууль батлах явцдаа энэ хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулах нь зүйтэй гэж харж байна.

МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга:

МАН-ЫН ХУВЬД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛЖ, СУРГАХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

-МАН бол жендэрийн тэгш оролцооны асуудлыг бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оруулж ирэхэд манлайлан ажиллаж байна. XXI зууны дэвшилтэд нам болохынхоо хувьд хүйсийн тэгш оролцоог бодлого гаргах түвшинд жигд оролцуулах нь бидний зорилго. Мөн сүүлийн нэг жилд МАН бүх түвшинд жендэрийн тэгш байдлыг сургах, түгээх, хүргэх сургалтыг шат дараатайгаар хийж байна. Энэ оны есдүгээр сард удирдах ажилтны зөвлөгөөнд жендэрийн тухай ойлголт, шийдвэр гаргах түвшинд тэгш байдлын ач холбогдлыг удирдах ажилтны түвшинд ойлгуулсан. Үүнтэй холбоотой сүүлд хийсэн ажил гэвэл 21 аймгийн бүх сум, нийслэлийн бүх хороо, дүүрэгт хүрч сургалт хийсэн. Өөрөөр хэлбэл, жендэрийн түгээмэл, дэвшилтэд ойлголтыг засах шаардлагатай гэж үзсэн учраас тус сургалтыг хийсэн. Сургалтын хүрээнд хүний эрхийн 30 мянган манлайлагчийг бэлдсэн. Манай намын хувьд жендэрийн тэгш байдлыг хангах бодлоготой болж байгаа. Үүнээс гадна улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сонгуулийн болон улс төрийн намуудын хуулийг шинэчлэх шаардлагатай болсныг ойлглож байна. Тиймээс МАН-аас сонгогдсон Г.Мөнхцэцэг гишүүнээр ахлуулж энэ хуулиудад хүйсийн тэгш оролцооны асуудлыг илүү хангасан, мөнгөнөөс үл хамаарах тогтолцоог бий болгохын тулд манай нам манлайлан ажиллаж байна.

Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг:

САЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦАХААР ИРСЭН   

-Орхон аймгийн хувьд жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилтийг хангахын тулд аймагтаа дэд хөтөлбөр батлуулан ажиллаж байна. Мөн жил бүр аймгийн ИТХ-аараа хэлэлцэж ажилладаг. Аймгийнхаа хувьд хуулийн хэрэгжилтийг хангах, жил бүр ямар хэмжээнд хүрч байгаагаа дүгнэхэд тэргүүн туршлагаа нэвтрүүлэх боломж бүрдсэн. Орхон аймгийн хувьд эрэгтэйчүүдийн дундаж наслалт улсын дунджаас бага байсан. Тиймээс бид эрэгтэйчүүдийн кабинет байгуулж урологийн чиглэлээр мэргэжлийн эмч бэлтгэн ажилласан. Ингэснээр эрчүүд болон охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнддээ ахиц гаргасан. Энэ сайн туршлагаа улсад нэвтрүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн үйл ажиллагааны хувьд шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах оролцоог нэмэгдүүлэх олон асуудлыг хөндсөн форумд оролцож байна. Улс төрийн намуудаас сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө төрийн бодлого болгож хэрэгжүүлэхэд ахиц ямар байгаа нь өнөөдрийн үйл ажиллагаанаас харагдаж байна.

Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Т.Энхбаяр:

УЖИГ ТОГТОЛЦООГ ЭВДЭХ ХЭРЭГТЭЙ

-Жендэрийн эрх тэгш байдлын хууль 2011 онд батлагдсан. 10 жилийн дараа энэ форумыг зохион байгуулж байна. Гол зорилго бол шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм. Мөн эмэгтэйчүүдийн оролцоог бий болгоход юу саад болж байгаа нь гол асуудал юм. Тодруулбал, квотод суудал тавиад ч эмэгтэйчүүд орохгүй байна. Энэ нь улс төрийн намын санхүүжилтийн хууль, үнийн сонгуультай холбоотой. Тиймээс эдгээр тогтолцоог эвдэх хэрэгтэй байна. Мөн эмэгтэйчүүдийг нийгмээс тавьсан стандарт буюу хэвшмэл ойголтыг олон нийтэд ойлгуулж сонгогчийн боловсролыг нэмэгдүүлмээр байна. Эдгээр асуудлыг шийдэх нь энэ форумын гол ач холбогдол юм.

ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрцайх:

СКАНДИНАВЫН ОРНУУДАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО 50:50 БАЙДАГ

-Өнөөдрийн хэлэлцүүлгээр жендэрийн тэгш байдлын тухай хуультай болсноосоо хойш хуулиа үнэлж энэ чиглэлд хэр ахиц гаргав гэдгээ дүгнэж байна. Манай улсын хувьд 3.4 сая хүн амтай. Түүний 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Тиймээс шийдвэр гаргах түвшинд болон бизнес удирдах түвшинд төлөөлөл багатай байгаа нь асуудал болсон байна. Үүнийг шийдэх шийдэл, гарцыг хайх хэрэгтэй. ХҮН намын хувьд эмэгтэйчүүдийн оролцоогүй бол улсын хөгжил, цэцэглэлтэд нөлөөлж байна. Эмэгтэйчүүдийн оролцоо байж бид урагшаа явна гэдэг байр суурьтай байгаа. Сарын өмнө эмэгтэйчүүдийн оролцоог 50 хувьд хүргэх зорилт тавьж 50:50 эмэгтэйчүүд чадна гэдэг хөтөлбөрөө зарласан. Энэ хүрээнд эмэгтэйчүүдээ чадавхжуулж, нийгэмд байгаа хэвшмэл ойлголтыг өөрчлөх цогц арга хэмжээг боловсруулаад явж байна. Эмэгтэйчүүд оролцоод ирэхээр төрийн бодлого, шийдвэр, жижиг асуудлуудыг шийдэх, арвич хямгач, хүний төлөө бодлоготой болох магадлалтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эрх ашгийн гэхээсээ илүү хүний төлөө байдаг нь судалгаагаар батлагдсан байдаг. Дэлхийн улс орнуудын жишээнээс харахад аз жаргалын индексээр тэргүүлдэг Скандинавын орнуудад эмэгтэйчүүдийн оролцоо 50 хувь байдгаас гадна Засгийн газрын тэргүүн нь эмэгтэйчүүд байх нь элбэг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх нь эерэг үр дүн авчирдгийг эндээс харж болно. Үндсэн хуульдаа бас эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар нэмэлт, өөрчлөлт хийх нь зүйтэй.

 

Энэ үеэр улс төрд эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоход хавчих, гадуурхах асуудал их тохиолддог талаар эмэгтэйчүүд хэлж байсан юм. Харин эрх баригчдын зүгээс 2024 оны сонгуульд энэ асуудлуудыг халж эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авна гэдгээ хэлсэн юм. Харин “Зууны мэдээ” сонины хувьд жендэрийн тэгш байдлыг хангах ажлыг дэмжиж ажилладаг. Энэ хүрээнд “Хэвшмэл ойголтоо өөрчилье”, “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг уншигчиддаа хүргэсээр байгаа билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 228, 229 (6960, 6961)

 

handaa
tegsh bh heregtei , gevch onts ach holbogdolgui yvdgiig dagaj altsaganah gedeg shig tanhimd tag helgui ,eldev yvdald hormoi n dervej yvdag Naranchimeg , Adiyasuren, Jargalmaa metiin jendermanuudiig l baga devshuuleesei!
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

2 цаг 17 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

2 цаг 17 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

2 цаг 17 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

2 цаг 17 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

2 цаг 17 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

2 цаг 17 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төсөл: Хэн юу хэлэв?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

2 цаг 17 мин
“Чайна энержи”: Тохиролцож чадвал Гашуунсухайтын төмөр замыг гурван жилийн дотор холбоход бэлэн

Монголын Гашуунсухайт, Хятадын Ганцмодны боомтын төмөр замыг холбож чадалгүй олон жил болсон.

2 цаг 17 мин
“Трафигура”-даа 1.1 тэрбум долларын хохирол учруулсан гэх Э.Жононбаярын “түншүүд” нь улстөрчид биш биз?!

Монголын улс төр, бизнесийнхэн сүүлийн хэдэн жилд “Трафигура”-гийн Э.Жононбаяр гэдэг нууц ноёнтонтой болсон.

2 цаг 17 мин
Э.Болормаа: Халзан бүрэгтэйн ордыг ашиглах асуудлыг стратегийн түвшинд ярьж шийдэх ёстой

УИХ-ын гишүүн Э.Болормаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 17 мин