ЗГ:"Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоолоо

2022-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

"Эрдэнэс Тавантолгой" ХК дээр зургаан сарын онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргалаа. Энэ хугацаанд компанийг бүрэн төлөөлөх Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилжээ.

Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолоор Монгол Улсын төлбөрийн тэнцлийг хангахтай холбоотойгоор валютын нөөцийг бүрдүүлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг оны төгсгөл гэхэд 500 сая ам.доллар татан төвлөрүүлэхийг даалгасан. Тодруулбал, "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.доллар, уул уурхайн бусад компанид борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлж оруулж ирэх үүрэг өгсөн юм.

Онцгой дэглэмийн хугацаанд:

Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх

Технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, ослоос сэргийлэх дүрэм журмыг нарийвчлан тогтоож, зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэх

Тавантолгой нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л шатанд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад үүрэг болгосон байна. 

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Нарангэрэл: Монгол бахархал бол харийн гүрэнд байсан ч буцаад буурин дээрээ эргээд буучихдаг монгол хүмүүний язгуур мөн чанар, генд нь хадгалагдаж иржээ

С.Нарангэрэл: Монгол бахархал бол харийн гүрэнд байсан ч буцаад буурин дээрээ эргээд буучихдаг монгол хүмүүний язгуур мөн чанар, генд нь хадгалагдаж иржээ

Өчигдөр 13 цаг 49 мин
У.Хүрэлсүх: Мөнх хөх тэнгэр бидэнд аугаа их суу билигт хаадын хаан Эзэн Богд Чингис хааныг заяасан, бид их хувь заяатай ард түмэн

У.Хүрэлсүх: Мөнх хөх тэнгэр бидэнд аугаа их суу билигт хаадын хаан Эзэн Богд Чингис хааныг заяасан, бид их хувь заяатай ард түмэн

Өчигдөр 13 цаг 41 мин
Академич С.Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

Өчигдөр 13 цаг 30 мин
Домогт балетчин Майя Плисецкая

Домогт балетчин Майя Плисецкая

Уржигдар 17 цаг 30 мин
Л.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулийн  өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хэрэгтэй

Л.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулийн  өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хэрэгтэй

Уржигдар 17 цаг 14 мин
Татвараа төлсөн иргэд дуртай сувгаараа бөхийн барилдаанаа үзэх эрхтэй

Татвараа төлсөн иргэд дуртай сувгаараа бөхийн барилдаанаа үзэх эрхтэй

Уржигдар 16 цаг 59 мин
Н.Учрал багаа бүрдүүлж, дүрмээ танилцуулав

Н.Учрал багаа бүрдүүлж, дүрмээ танилцуулав

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын дарга Н.Учралаас АН-ын дарга О.Цогтгэрэл айгаад байна уу?

МАН-ын дарга Н.Учралаас АН-ын дарга О.Цогтгэрэл айгаад байна уу?

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо

2025-11-19
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргын томилгоог хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргын томилгоог хэлэлцэнэ

2025-11-19