Б.НАРАНГОО
Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан үндэслэлээр 10 жилийн хорих ял аваад байгаа Ч.Мөнхбаярын өмгөөлөгч А. Батдорж, Г.Баасан нар олон нийтэд хандав. Тэд "Ч.Мөнхбаярыг хуульгүйгээр ялласан учир бид нийслэлийн бүх шүүгчээс татгалзаж байгаа.
Хаана шударга шүүх байна, түүгээр шүүлгэмээр байна" гэв. Өмгөөлөгч Г.Баасан “Ч.Мөнхбаярт анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосон. Энэхүү шийдвэрийг хэлэлцэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс татгалзах бичиг өгсөн. Гэтэл хүлээн авах боломжгүй гэжээ. Иймээс бид шүүх хурал дээр татгалзах бичгээ дахин тавина. Эрүүгийн хуульд "БНХАУ-ын эсрэг тагнуул хийж болохгүй" гэсэн ямар ч зүйл заалт байхгүй. Монголын шүүх Хятадын талд шийдвэр гаргачихлаа” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 198 (6930)