С.САРУУЛ
БШУЯ хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой багц мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сурах бичгийн түгээлттэй холбоотойгоор "Бага ангийн сурах бичгийн түгээлт эхэлсэн. Нийслэлийн дүүргүүд болон аймгуудад сурах бичгийг түгээж байгаа бөгөөд наймдугаар сарын 25-н гэхэд алслагдсан сумдад сурах бичиг очсон байхаар төлөвлөсөн. Дунд, ахлах ангийн нөхөн хангалтын сурах бичгүүд есдүгээр сарын 15-н гэхэд сургуулиудад очсон байна. Энэ жилийн хувьд түрээсийн, нөхөн хангалтын сурах бичгүүдийг системд шилжүүлж байгаа.
Ингэснээр хаана ямар сурах бичиг дутагдах вэ гэдэг нь системээр шийдэгдэхээр болсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн нь дутуу сурах бичиг захиалчхаад сар хүлээдэг асуудал энэ жил бүрэн шийдэгдэж байгаа. 76000 хүүхдийн гар дээр байх сурах бичиг бүр кодтой тул хэн, ямар хугацаанд ашиглагдаж байгаа нь шууд харагдана. Иймд сурах бичиг дутагддаг асуудал арилна" гэдгийг БЕГ-аас өглөө.
Эх сурвалж www.polit.mn