“Өвөрмонголчууд эрх чөлөөгүй болж байна”

2021-03-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Г.Хулан

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Бээжингийн өвлийн олимпийг бойкотолох, өвөр монголын өнөөгийн нөхцөл байдлын талаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр /2021.03.15/ мэдээлэл хийлээ. Энэ сарын 25-нд Бээжингийн өвлийн олимпийг бойкотолох асуудлаар олон улсад эсэргүүцлийн арга хэмжээ явагдах тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн.  Энэхүү асуудлын хүрээнд хүний эрхийн тэмцэгчдээс үзэл бодол нэгт монголчуудыгаа уриаллаа.

Өвөр Монголын тэмцэгч н.Балжинням: -Өвөр монголын цэцэрлэг сургуулиудад долоо хоногт гурван өдөр нь хятадаар хичээл орж, хооронд нь хятадаар яриулдаг. Мөн монгол багш нарыг хятад баримжаагаар сургаж, цаанаас нь хятад хэл сурахыг шаардаж байна. Монгол сургуулийн захиралуудыг хятад захирлуудаар сольж байгаа асуудал олон гарч байна. БНХАУ-ын дарга өвөр монголын төлөөлөгчтэй уулзаад хос хэлтэй болгох тал дээр зөвшилцөлд хүрсэн. Өвөр монголын ард түмэнд эрх чөлөө байхгүй болж байна. Зарим газар нутаг нь хураагдаж, улсаас тэтгэврийн мөнгө өгдөггүй асуудлууд гарч байгаа. Энэ асуудлыг хэн ч хүлээж авахгүй байна. Хятад улс хүн төрөлхтний эрх чөлөөг халж байна. Ямар нэгэн үндэстнийг устгахын тулд тухайн улс орны хэл соёлыг устгадаг гэдэг. Бид өөрсдийн хэл соёлоо хамгаалж үлдэхийн тулд  монгол хэлээрээ ярьж, хятадаар ярихгүй байхыг уриалж байна.

Монголын ногоон намын дарга О. Бум- Ялагч:-Бид нар үндэсний цөөнхийг хамгаалах даян дэлхийн ногоон тунхаг, НҮБ-ын хүний эрхийн тунхагийг ярьж байна. Даян дэлхийд 85 оронд 103 ногоон нам байна. Ногоон намууд өөрсдийн гэсэн тунхагтай, тунхагт үндэсний цөөнхийн эрх ашгийг хамгаалж, үнэний төлөө тэмцсэн гэсэн асуудал дээр нэгдсэн байгаа. Өвөр монголын асуудал дээр үндэслэн гуравдугаар сарын 25-нд бээжингийн өвлийн олимпийг бойкотолох, хятадын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх тал дээр даян дэлхийн ногоон намууд нэгдсэн. Бид өвөр монголчуудын асуудлын талаар хятадын элчингийн өмнө гурван удаа жагсаал хийж байсан. Монгол Улс зургаан төрлийн хүнсний бүтээгдэхүүн хятадаас импортолдог. Хятад улс хамгийн муу чанарын хүнд худалдаалдаггүй бүтээгдэхүүнээ Монгол Улс руу оруулж ирдэгт хятадын засгийн газар анхаарал тавьдаггүй гэдэг асуудлаар жагсаж байлаа. Мөн үндэсний цөөнхийн асуудлаар жагсаж байсан. Тухай бүрт нь хятадын элчин сайдын яамтай уулзаж байхад хоёрдугаар нарийн бичгийн дарга нь “та нар монгол хятадын ард түмний найрамдалд сөргөөр нөлөөлж байна” гэх асуудал ярьж монголын тагнуул, цагдаагийн байгууллагууд бидний үйл ажиллагаанд хяналт тавьж байсан. Монголд амьдардаг өвөр монголчууд бидний үйл ажиллагааг дэмжээд, монголын ногоон нам шиг ногоон нам байгуулъя гэдэг асуудлыг тавьсан байдаг. Монголд амьдардаг өвөр монголтаван залуу өвөр монголын ногоон намыг байгуулах хурлаа хийсэн байдаг. Харамсалтай нь таван залуугийн хоёрыг нь манай цагдаагийн байгууллага барьж аваад хилээр гаргасан. Манай ямар ч нам өвөр монголын асуудал дээр хятадын талыг барьдаг” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин