Дэлхийн өнгийг харандаа тодорхойлж байна

2020-09-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

Реалист зураач Х.Баярын уран бүтээлийн үзэсгэлэнг зорьж очиход үүднээсээ л халуун дулаан уур амьсгал мэдрэгдэж байлаа. Зураач маань үзэсгэлэнгийн ихэнх зурагаа хосоор зурсан нь бүхнээс содон харагдана. Мөн ан амьтныг хүртэл ээжтэй нь зурсан нь зэрлэг амьтанд ч гэсэн эх хүний халуун дулаан, энэрэнгүй хайр бий юм шүү гэдгийг тодотгохыг хүссэн мэт. Үзэсгэлэнд шилмэл 35 зурагаа сонгож тавьсан аж. Үзэсгэлэнгээр зочилсон хүмүүс “Харандаагаар яаж бүх өнгөний уусгалт болон тухайн өнгөнүүдийг гаргасан байна” хэмээн гайхан биширч байв. Зураачийн харандаагаар зурж эхэлсэн шалтгаан нь маш энгийн. Тэрээр хүүхдийнхээ хэрэглэж байгаад үлдээсэн харандааг ашиглаж анхны харандаан зурагаа бүтээсэн байна. Түүнээс өмнө Х.Баяр дандаа тосон будгаар зурагаа зурдаг байжээ. 1994 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвиж байна. Зураачийн гэр бүлийнхнийг урлагийнхан гэж хэлж болно. Ах нь шаазан ваар хийдэг бол аав нь зураач юм. Х.Баяр сүүлийн хоёр жил дан харандаагаар бүтээлээ хийж байгаа гэсэн. Тэрээр “Сүүлийн жилүүдэд манай орны зураачид харандаагаар зурахыг онцолж байна. Харандаа эх зургийн суурь нь. Одоо харандаан зураг дэлхийг ноёрхох чиг хандлагатай байна” гэлээ.

Мөрөөдөл

Зураач маань бүтээлийнхээ санааг ан амьтны зураг болон ахуй орчноосоо авдаг гэж байсан. Мөн тэрээр хийсвэр зураг зурах дуртай. Энэ нь оюун санаа болон мэргэжлийн хүний хувьд өндөр ач холбогдолтой ажээ. Түүний “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” бүтээл нь “Мөрөөдөл” зургийн үргэлжлэл юм. “Мөрөөдөл” зураг нь ээжийгээ санаж хамтдаа байхыг хүсч буй хүүг харуулжээ. Харин тэрээр “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” бүтээлээ гурван жил зурсан байна. Зураад орхиод юу нэмж, хасах вэ гэж сэтгэлдээ бодон хүнд хүргэх тал дээр нь түлхүү анхаарсан гэж байлаа. Хүүхэд ямар ч байдлаар ээжээсээ хагацаж болно. Хагацаж шархалсан зүрхтэй тэр бяцхан охин ээжийгээ ямар их санаж байгаа бол гэдгийг их бодсон. Мэдээж эмэгтэй хүүхдийн төсөөлөлд лусын дагина том байр суурийг эзэлдэг. Тиймээс асуултдаа хариулт олж ээжийгээ лусын дагина болгон зүүдэлж байгаа зураг юм. Мөн “Хүү минь хурдан босоорой” хэмээх бүтээл нь үзэсгэлэнд ирсэн хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байлаа. Зураач энэ бүтээлээ нэгдүгээр сард зурж эхлээд үзэсгэлэнгийнхээ өмнөхөн дууссан байна.

Хүү минь хурдан босоорой.

 

Зүүдэнд ирсэн хонгорхон ижий

Эх сурвалж www.polit.mn

 

Их Британид олон зуун ажилчид McDonalds-ийн эсрэг шүүхэд нэгджээ

Их Британид олон зуун ажилчид McDonalds-ийн эсрэг шүүхэд нэгджээ

12 цаг 58 мин
Дональд Трамп Канад улсыг АНУ-ын 51 дэх муж болгох саналыг дахин дэвшүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Канад улсыг АНУ-тай нэгдэх саналаа да

16 цаг 53 мин
Д.Уламбаяр: Солонгосын хойгийн “Status quo” нь хүйтэн дайн дараа ч шийдвэрлэгдэж чадаагүй цорын ганц цэг

Өмнөд Солонгост болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар Шинжлэх ухааны  доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

17 цаг 23 мин
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхэлж, хуралдааны эхэнд

17 цаг 23 мин
Швейцарийн шинэ ерөнхийлөгч энхийн үйл явцад туслах талаар В.Зеленскийд санал болгов

Швейцарийн шинэ Ерөнхийлөгч Карин Келлер-Саттер Киевийн дэгл

Өчигдөр 16 цаг 19 мин
Ерөнхий сайд аа, Та сувгаа соль

Хоёр төрийн нүүр үзсэн ахмад хүний хувьд, Монгол Улсын шударга иргэний

Өчигдөр 14 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

Өчигдөр 10 цаг 55 мин
ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Саруул ажиллана

ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Саруул ажиллана

Өчигдөр 10 цаг 39 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Өчигдөр 10 цаг 27 мин
Н.Учрал: Алдагдалтай ажиллаж байгаа ТӨК-уудыг татан буулгана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин