Франц уран бүтээлчийн онцолсон “Монголын гарц”

2020-08-17
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Зураач гэхээр цагаан цаас, бийр, олон өнгийн будаг. Үзэсгэлэн гэхээр бийр элээж, бэх будаг шавхсан хэн нэгний хөрөг аль эсвэл байгалийн давтагдашгүй дүр төрхийг  илэрхийлсэн зурагнуудаар төсөөлдөг байсан цаг саяхан. Гэтэл улиран одож буй цаг хугацаа, хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийн чиг хандлагыг даган уран зургийн салбар бидний хэзээ ч төсөөлж байгаагүйгээр хувьсан өөрчлөгджээ. Сийлбэрчин, гагнуурчин, зураач, нэхмэлч, хувцасны дизайнер тус тусдаа өөрсдийн бүтээлээ урлан хэн хэнээсээ хараат бусаар салангид оршдог байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Жилийн өмнөөс олон нийтэд дэлгэгдэх болсон “MN Art Fair” хэмээх үзэсгэлэнд очих аваас та олон төрлийн өнгө, дүрслэл, өгүүлэмжтэй сонин содон өвөрмөц бүтээлүүдийг харах болно. Шил, мод, төмөр, ноос, торго, нэхмэлийн утас, резин арт гэсэн олон төрлийн хэрэглэгдэхүүн ашиглан бүтээсэн содон бүтээлүүд зөвхөн энэ үзэсгэлэнд дэлгэгддэг. Орчин үеийн урлагийн илэрхийлэл болсон контемпорари арт буюу шинэ хэрэглэгдэхүүн ашигласан бүтээлүүдийг харж шинэ үеийн урлагийн гайхамшгийг мэдрэх боломжийг энэ үзэсгэлэн олгодог юм. “MN Art Fair” нь дүрслэх урлагийн бүтээл цуглуулагч,  сонирхогч нарт сэтгэлийг нь татсан бүтээлийг нь зуучлах, хүүхэд залуусын урлагийг ойлгох, урлагийг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, дүрслэх урлагийн бүтээлийн зах зээлийг өргөжүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг. Үзэсгэлэнгийн нэг танхимд хайр, баяр баясал, инээд хөөр гээд амьдралын гэрэл гэгээтэй бүхнийг дүрсэлсэн бүтээлүүд байх бол өөр нэг танхимд уйтгар гуниг, ганцаардал, цөхрөл, там, зовлон шаналлыг илэрхийлсэн бүтээлүүд дэлгэгджээ. Чухамдаа хүн хэмээх энэ нэгэн бодгалын сэтгэл зүрх, дотоод сэтгэлийн илэрхийлэл зураг, ямар нэгэн биет бүтээл болон мэндлэхдээ ямар ч өнгө, дүрс, хэлбэр, хийц, загвартай байж болдгийн тод илрэлийг мэдрүүллээ.

Энэ жилийн үзэсгэлэн худалдааны онцлох бүтээл нь Францын контемпорари уран бүтээлч Майкл Обреновичийн бүтээсэн “Монголын гарц” урлагийн төслийн прототип байлаа. Тодруулбал, нэг метрийн диаграммтай цагирагийг Монголын уламжлалт хээ, угалзаар чимэглэсэн байх агаад “Монголын гарц” хэмээн нэрлэжээ. Энэ бүтээлийг Монголын Үндэсний түүхийн музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхантай хамтран, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Манибадарын бүтээл Монгол гэрийн тоононы хээнээс санаа авч бүтээсэн аж. Үзэсгэлэнд дэлгэгдсэн загвар бүтээлийг Хөвсгөл аймгийн урч М.Энхбаяр урлажээ. Харин эх хувилбар нь  дөрвөн  метрийн диаметртэй цагираган хэлбэртэй байх бөгөөд Улаанбаатар хотод байршуулах юм байна.   Францын уран бүтээлч Майкл Обреновичийн эхлүүлсэн  “Дэлхийн гарц” төсөл нь  дэлхийн хүмүүсийг соёл тэр дундаа урлагийн бүтээлээр дамжуулан хооронд нь холбох, нэгдмэл болгох зорилготой. Тухайн улсын гарц хэмээх бүтээл нь өөр өөр соёл, шашин, ёс уламжлалтай хүмүүсийн энх тайван харилцааны бэлгэдэл болж байгаа юм. Чухамдаа улс орон бүр өөрсдийн соёлыг шингээсэн гарц хэмээх дугуй бүтээлийг урласнаар аль ч  оронтой харилцахад нээлттэй гэдгээ зарлаж, дэлхийн нэгдмэл нэг цул болж байгаа хэрэг юм.  Тиймдээ ч нэг ижил хэмжээтэй цагирагийг өөр өөрсдийн сэтгэлгээний онцлогийг илэрхийлэхүйц байдлаар урлах юм. Энэ нь тухайн орны гар урчуудын авьяас чадварыг хөгжүүлэх, нээн гаргах зорилготой. Анх 2016 онд Колумб улсыг сонгож энэ төслөө хэрэгжүүлсэн гол шалттгаан XX зууны хамгийн олон жил үргэлжилсэн улс хоорондын мөргөлдөөнийг таслан зогсоохын бэлгэдэл байлаа. Тус улсын гарц бүтээл нь олон төрлийн жижиг дугуй дүрснээс бүтсэн байгаа нь Колумб улс бусад улс оронтой нэгдэн, эв нэгдэлтэй оршин тогтнохын бэлгэдэл юм. Эв нэгдэл, итгэл найдварын бэлгэдэл, улс хоорондын нээлттэй харилцааны гүүр болсон энэ төслөө хэрэгжүүлж буй хоёр дахь орон нь Монгол. Одоогоор Австрали, Канад, Хятад, Колумб, Эквадор,  Индонез, Монгол, Япон, Орос, Тайланд, Вьетнам улсын  бүтээлүүд “Gates of the world” цахим сайтад тавигджээ.  Энэ дундаас манай улсын бүтээл хамгийн их нарийн чимхлүүр хөдөлмөр, ур ухаан шаардсан олон төрлийн гоёмсог хээ угалзаараа ялгарч байна.

Энэ жилийн “MN Art Fair” үзэсгэлэн худалдаанд “Монгол зураг” нийгэмлэгийн 15 уран бүтээлч, бие даасан 27 нийт 42 уран бүтээлчийн 100 гаруй бүтээл тавигджээ. Үзэсгэлэнгийн нээлтэд  Монголын бус дэлхийн уран бүтээлч гэгддэг Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд хүрэлцэн иржээ. Тэрээр  1980-аад оны Монголын дүрслэх урлагийн салбарт шинэчлэл авчирсан манлайлагчдын нэг билээ.  Үзэсгэлэнгийн талаар  “MN-17” галерейн менежер, урлаг судлаач Б.Учрал “MN Art Fair” хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ үзэсгэлэн худалдаа нь бүтээлч үйлдвэрлэл,инноваци буюу уран бүтээлчдийн бүтээлч хандлагад тулгуурлан шинэ санаа, шинэ бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн эрхээр баталгаажсан бүтээл, инновацид суурилсан үйл ажиллагааг дэмжих зорилготой. Энэ сарын 10-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Бусад үзэсгэлэнд бүтээлүүд үнэтэй тавигддаг. Энэ үзэсгэлэнгээс сонирхсон бүтээлээ боломжит үнээр нь худалдан авах боломжтой. Өнгөрсөн жилээс онцлох уран бүтээлчдийг шалгаруулж, нэг жилийн гэрээ байгуулж, үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй үзэсгэлэн гаргах эрхээр шагнадаг уламжлал тогтсон. Энэ жил Б.Дөлгөөн, Д.Очир гэсэн уран бүтээлчийг шалгарууллаа. Манай галерейн зүгээс бүтээлд тавигдах шаардлага, бүтээлийн концепц, чанарыг харгалзан, өсөн дэвших боломжтой бүтээлчийг шалгаруулдаг. Манай галерей байгуулагдсан цагаасаа хойш орчин үеийн контемпорари арт чиглэлээр бүтээлээ урладаг уран бүтээлчдийг дэмжиж ажиллаж байна” гэсэн юм. Онцлох эмэгтэй уран бүтээлчээр шалгарсан Б.Дөлгөөн “Онцлох уран бүтээлчээр шалгарна гэж төсөөлөөгүй. Гэнэтийн зүйл боллоо. Үнэхээр их баяртай байна. Залуу уран бүтээлч хүний хувьд үзэсгэлэн гаргах галерей, хугацаа, танхим, орон зай, түрээс гэсэн олон асуудал тулгардаг. Тиймээс үзэсгэлэнгээ үнэгүй гаргах эрхээр шагнуулна гэдэг асар их урам зориг өгсөн үйл явдал боллоо.  Энэ жил уран зураг, хувцасаар оролцсон. Хувцсыг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэхээс илүү хүний оюун санаанаас гарсан бүтээл гэдэг утгаар нь хүмүүст харуулахыг зорьж урладаг” гэлээ. Харин онцлох залуу эрэгтэй уран бүтээлчээр шалгарсан Д.Очирыг эрчилсэн төмөр утас ашиглан гайхамшигт содон бүтээл урладагаар нь бид мэднэ. Тэрээр өнгөрсөн жил Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-ийн гишүүн А.Болормаа, Н.Отгонбат нартай хамтран “Passengers” үзэсгэлэнгээ дэлгэж байсан. Энэ үеэрээ “Эрчилсэн утас шиг хэрэн холбогдсон амьдрал хэмээх энэ гинжин хэлхээнд хааяа ээдрэн, төөрч будилан явах уу эсвэл дөрлүүлэн нисэх үү гэдгээ бодоосой гэсэн утгатай” гэж ярьж байлаа.  “MN Art Fair” үзэсгэлэнд  Америк болон Европын орнуудад хүчээ авч байгаа “резин арт” урлагийг харуулсан бүтээлээр урладаг уран бүтээлч А.Болормаа, уран бүтээлч Н.Отгонбат нар мөн оролцжээ.

42 огт өөр ертөнцийн тэс ондоо, давтагдашгүй бүтээлүүдээс гадна байгалийн зургаар дагнан зурдаг зураач,уран бүтээлч Б.Нацагдоржийн “Хөвсгөлийн цэнхэр уулс”, “Винсент Ван Гог” гэсэн номнууд дэлгэгдсэн байлаа. “Тоост хорвоод гучин долоохон наслахдаа бүтэн хоолтой орой, жаргалтай дүүрэн өдрүүд бараг байгаагүй зүдгүүрт амьдрал туулсан Голландын энэ нэг даруухан зураачийг өнөөдөр дэлхий даяараа таньж бүтээлүүдийг нь бишрэн магтацгааж, уран зургийн үнэлгээний дээд хэмжээг түүний бүтээлүүд соёлт хүн төрөлхтөнд үзүүлж байна.  Гагцхүү гал халуун зүрхээ хурцалж, зөвхөн зураг зурахаар л өдрийг өнгөрөөж байхаас өөрцгүй оёг өвчин сэтгэцийг нь мэрж, байн байн ухаан алдуулна” хэмээн “Одонд ойрхон шөнө”, “Наранцэцэг” гэсэн алдарт бүтээлүүдийн эзэн Голландын алдарт зураач Винсент Ван Гогийн захидал, намтарын тухай нэгэн бүтээл эхэлж байна. Түүний ах дүүдээ, найз нөхөддөө бичсэн дэлхий дахиныг шуугиулж буй захидлуудын тухай сонирхолтой сайхан ном уншигчдийн хүртээл болжээ. Амьддаа ганцхан зураг худалдаж байсан ядуу тарчиг Ван Гогийн бүтээлүүд одоо болохоор ганц ч ширхэг эх зураг олдохгүй болтлоо борлогдож байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.17  ДАВАА № 157 (6382)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Өчигдөр 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Өчигдөр 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Өчигдөр 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Өчигдөр 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Өчигдөр 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Өчигдөр 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин