Д.Амартайван: Халх голын дайн монголчуудыг атгасан гар мэт хөдөлгөсөн

2020-05-04
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Б.СОЛОНГО

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн баярын өдөр энэ сарын 9-нд тохионо. Тиймээс энэ удаагийн дугаарт Жуковын дурсгалын музейн эрхлэгч Д.Амартайваныг урьж ярилцлаа. Тэрээр багш мэргэжилтэй бөгөөд армид 22 дахь жилдээ ажиллаж байгаа юм. 

 

Хоёр орны ард түмний хамтдаа тэмцсэн он жилүүд байлаа

 

-Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын өдөр удахгүй тохиох гэж байна. Энэ дайнд БНМАУ ямар үүрэг оролцоотой байсан бэ, хэрхэн нөлөөлсөн бэ гэдгээс яриагаа эхлэх нь сонирхолтой болов уу. XX зуунд БНМАУ-ын хувь заяа, ирээдүйн Монгол Улс дэлхийд ямар байр суурь эзлэх, цаашид ямар замаар хөгжих зэрэгт хөрш зэргэлдээ ЗХУ-тай харилцах харилцаа чухал байр суурьтай байлаа.

Дэлхийн хоёрдугаар дайныг ярихын өмнө Халхын голын дайны тухай ярих ёстой.  Бид өнгөрсөн жил Халхын голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Манай улс ажилчин, тариачин, малчдын эрх ашгийг тэргүүнд тавина, тэгш эрхийг баримтлана гэж социализмын замаар замнах сонголтыг хийсэн.  Тиймээс 1921 оноос хойш үүссэн олон асуудалд ЗХУ тусалж эхэлсэн байдаг. Цэргийн хамтын ажиллагаа ч мөн адил.  1936 онд хоёр улсын хооронд харилцан туслах гэрээ, протокол гэдгийг байгуулсан. Үүнийхээ дагуу 1939 онд Халхын голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн армийн командлагчаар Георгий Константинович Жуков Японы талыг бут цохиход агуу үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Яагаад эндээс эхлээд ярьж байна гэхээр бидний холбоо тийм байсан юм. Монголын ард түмэн өөрсдөө дайн гэдэг зүйлийг үзчихсэн байсан учраас Оросын ард түмэнд тулгарсан энэ хатуу, хэцүү цаг үеийг шууд өөрсөддөө тусгаж авсан. Нөгөө талаар нөхрийг ядарч байвал тусла гэсэн сайхан үгээр ч илэрхийлж болно.  Монголын ард түмний дунд нөхрийг ядарч байвал тусла гэдэг сайхан үг байдаг. 1941 оны зургадугаар сарын 22-нд дайн эхлэхэд 23-наас нь эхлээд иргэд малаа хөтөлж ирээд Оросын ахан дүүст бэлэглэмээр байна гэсэн хүсэлтээ илэрхийлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын ард иргэд өөрсдөө санаачлаад ажилчин, тариачин улаан армийн цэргүүдэд тусламж илгээнэ гэж төв комиссоо байгуулаад 1941-1945 онд зургаан удаа бэлгийн цуваагаа явуулж байсан. Энэ цувааг ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч Дамдины Сүхбаатар гуайн гэргий Янжмаа толгойлж байсан. 1941-1943 онд эхний гурван цувааг яг фронт дээр нь аваачиж байсан.

Энэ бэлэгний утга санаа нь “Бид та нартай хамт. Та нар биднийг ядрахад чин сэтгэлээсээ тусалж байсан. Маш олон цэрэг дайчид чинь Халхын голд мөнх нойрссон. Тэдний ач гавьяа, ахан дүүсийн барилдлагаа санаж бид ийнхүү ирлээ” байв. Дайны жилүүдэд монголчууд фронтод 584 мянган агт морь өгсөн байдаг. Түүнчлэн танкийн бригад, нисэх эскадриль гээд олон зүйлээр тусалж байсан. Монголын ард түмний чин сэтгэлийн хандиваар бүтэж, Берлин хот хүртэл чөлөөлөхөд оролцсон танк өнөөдөр Зайсан толгойд байна.  Мөн Монголын ард түмний чин сэтгэлийн өглөгийг хүндэтгээд 2017 онд “Ялалтанд тэмүүлсэн агт морьд” нэртэй хөшөө Москва хотын ойролцоо бий. Өнөөдрийг хүртэл манай хоёр улсын дайчин замнал, цэргийн хамтын ажиллагаа идэвхтэй явж байна. Энэ бүхэнд бид талархдаг. 

1939 онд Халхын голын дайн 128 хоног  үргэлжилсэн байдаг. Энэ гурван сар гаруйн хугацаанд Дорнод хязгаарт болсон дайны хор уршгийг ард түмэн бие, сэтгэлээрээ мэдэрсэн учраас хоёрхон жилийн дараа эхэлсэн эх орны дайнд бүх зүйлээ өгсөн. Малчид маань малаа, хүнсээ зориулж байсан бол үйлдвэрийн ажилтнууд уртасгасан цагийн хуваариар ажиллаж байв. Нэр ус нь тодорхойгүй, буцах хаяггүй маш олон захидлууд хадгалагдаж байдаг. “Та нар ялна. Бид итгэж байна” гэсэн утгатай захидлууд.

1941-1943 он хүртэл ЗХУ-ын нутаг дэвсгэрийг германууд булаан эзэлж, сүйрүүлэн эзэрхэж байсан. Харин 1943 оны гуравдугаар сард оросууд тэднийг бут цохиж үүнээс хойш чөлөөлөх дайн буюу Баруун Европын 12 улсыг чөлөөлсөн байдаг. 1941 оноос өмнө буюу 1939 оны есдүгээр сарын 1-нд германчууд Польш руу довтолсноор энэ дайн эхэлсэн гэж үздэг. Тиймээс Аугаа эх орны дайн гэж нэрлэдэг юм. Энэ дайнд ЗХУ 27 сая хүнээ алдсан байдаг. Дайны дараагаар 1942-1945 онд  12 баатар хот, нэг баатар цайзыг бий болгосон. Энэ бол дайнд зөвхөн эрчүүд байлдаагүй. Өвгөд хөгшид, хүүхэд залуус гээд ард түмэн тэр чигээрээ оролцсоныг илтгэдэг юм. 

 

Ялалтын баяртай холбоотой сонирхолтой үзэсгэлэнгүүд

 

-Түүхийг өвлүүлэн үлдээх чухал ажлыг хариуцан ажиллаж байгаагийн хувьд дайнтай холбоотой сонирхолтой баримтуудыг ярих нь зөв болов уу. Миний нэг бахархаж явдаг зүйл бол Георгий Константинович Жуков. Орос улсад дэлхийн цэргийн түүхэнд өөр өөрийн амьдарч байсан зуунд нэрээ дуурсгаж үлдээсэн 10 жанжин байдаг. Тэдний ХХ зууныг төлөөлж Георгий Константинович Жуков багтсан байдаг. ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар. Энэ хүн бол яах аргагүй цэргийн замнал, байлдааны ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах авьяасыг БНМАУ-ын нутаг дэвсгэрээс олсон байдаг байдаг. Монголын ард түмэн энэ хүнд хайртай. Үеийн үед баярлалаа гэж хэлдэг. Халхын голын дайнд Монгол Улсын тусгаар тогтнол, газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө армийн нэгдүгээр бүлгийг командалж ялалтанд хүргэж чадсан. Тийм ч учраас манайх дэлхий дээр анхдагч гэр музейг нь байгуулж чадсан байдаг.  Тэгвэл Георгий Константинович Жуков Аугаа эх орны дайны үед таван том фронтыг удирдсан байдаг. Тэр дундаа Москваг германуудаас булаах, Ленигнрадын сэтлэлтийг бут цохих, Сталинградын тулаан, Берлин хотыг 1945 оны дөрөвдүгээр сард эзлэн авахад хамгийн түрүүнд орж байсан. Автобусанд явж байхад “дараагийн буудал Жуковын музей” гэж зарлахад би их баярладаг шүү.

Хүний сэтгэлд анхны үзэсгэлэн тодоор үлддэг юм байна. 2016 онд Ялалтын баярын өдөр “Зөвлөлтийн мэдээлэх товчооноос” сэдэвтэй сонингийн хайчилбараар гаргасан үзэсгэлэнг бид хийж байлаа. Гэрэл зургийн үзэсгэлэн байсан. Миний гарт 1940-1945 онд гарч байсан “Үдшийн Москва” гэдэг нэртэй сонин эх хувилбараараа ирж байсан. Одоогийн манай “Соёмбо” сонин тэр үед “Улаан од” нэртэй байсан . Энэ хоёр сонингоо би харьцуулж үзсэн юм. Тэгэхэд “Үдшийн Москва” дээр өнөөдөр гарсан материал гурав хоногийн дараа манай сонин дээр нийтлэгдэж байж. Эх орны дайны жилүүдэд болсон бүх үйл явдал мэдээллийг тухайн үеийн монголчууд эх хэл дээрээ уншдаг байж. Эх орны үнэ цэнэ гэж энэ юм л даа. Хүн болгон энэ дайны үед өөрсдийн ажлыг маш сайн хийж байсан байна. Зөвхөн тулалдахаар дайныг хязгаарлаж ойлгож болохгүй. Би энэ анхны үзэсгэлэндээ их хайртай байдаг.

Хоёр дахь үзэсгэлэн маань эмэгтэйчүүдийн сэдэвтэй байсан. Аугаа эх орны дайны жилүүдэд нийт 77 эмэгтэй ЗХУ-ын баатар цол хүртсэн байдаг. Судлаад үзэхээр мундаг нисгэгчид, эмч нар, холбоочид, мэргэн буудагч нар байсан байна. Миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн нь танкчин эмэгтэйчүүд байсан. Баатар эмэгтэйчүүдийн дунд гурван танкчин байсан юм. Нэг нь сум нь дуусаад танк нь бөмбөгт өртөнгүүт өөрөө гарч ирээд ойрхон байсан дайсны танкийн бууны амыг цээжээрээ хааж байсан. Хоёр дахь эмэгтэй нь дайнд яваад сураггүй болсон нөхрөө эрэн хайхаар шийдэж, эгчтэйгээ нийлээд өөрт байсан бүх юмыг зарж танк босгоод түүнийгээ өөрөө жолоодоод тулалдсан. Мөн хүнд онгоцны нисгэгч бүсгүйчүүдийн түүх их сонирхолтой. Шөнийн шулмасууд гэж нэрлэдэг. Дандаа шөнөөр дайралт хийдэг учраас германчууд айдаг байсан. Мөн 1036 дайсныг сөнөөсөн мэргэн буудагч бүсгүй бий. Буун дээрээ сөнөөсөн дайсныхаа тоог зураасаар үлдээдэг байсан нь хожим хадгалагдан үлдсэн байдаг. Энэ үзэсгэлэнг гаргах үеэр  ОХУ, Беларус, Казахстаны Элчин сайд нар ирж үзсэн юм.  Казахстаны элчин сайд өөрийн улсын баатар эмэгтэйн зурган дээр очоод гараараа илж байсан. Үүнийг хараад эх орон гэдэг хүнд ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг бодож байлаа. Гэртээ ирэхэд сайхан байдаг шиг эх орон шиг үнэтэй зүйл байдаггүй. Ээжтэй, аавтай, эх оронтой байна гэдэг юутай аз жаргал вэ гэж хэлмээр байна.

 

Хүүхдүүд түүхээ хүндэтгэдэг

 

-Дайн гэдэг хүсэх зүйл биш. Олон улс орон үүнийг ойлгож мэдэрдэг байх. Хүйтэн зэвсэг, хайртай хүнээ алдана гэдэг ямар их зовлон бэ. Тиймээс бидний эрхэм зорилго бол энэ бүхнийг таниулж, сурталчлахад оршиж байгаа юм. Ингэхдээ аль болох бодит зүйл дээр тулгуурлахыг хичээдэг. Худлаа зүйл ярьж болохгүй. Хоорондоо үл ойлголцол гаргахгүй байх, шунаж дайрахгүй байх, хүний юмыг булаан эзлэхгүйгээр энх тунх, амар амгалан амьдрах хэрэгтэй гэдгийг хойч үедээ дамжуулах, ойлгуулах нь бидний үүрэг.  Манай музей зөвхөн Монгол биш гадаад цэргийн түүхүүдийг ч дэлгэн үзүүлж сурталчилдаг. Бид цаашид дахин ийм цус асгаруулсан үйл явдлыг гаргаж болохгүй. Дэлхийн хоёрдугаар дайнд 60 гаруй улс орон өртсөн байдаг.

Музей маань маш том мэргэжлийн албатай. Түүхч, судлаач, археологичид маань тухайн үед дайн байлдаанд орсон хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлүүдийг цуглуулдаг, хадгалан үлдээдэг.  Мөн түүхийн архивын материалаар судалгаа хийгээд зураг, ном гэх мэт бүтээлүүдийг туурвидаг. Манай уран зураачдын судалгаан дээр тулгуурласан сайхан бүтээлүүд байна. Тэр үед өмсч байсан хувцас, буу, зэвсэг, газар дэлхий ямар байсныг яг дүрслэн үлдээсэн байдаг. Би энэ албан тушаалд ирээд тав дахь жилдээ ажиллаж байна. Манай  Жуковын дурсгалын музей болон Монгол цэргийн музей олон улсын музейнуудээс дутахгүй. Мэдээж дайн богино хугацаанд болсон учраас үзмэрүүдийн хувьд арай бага байх. Гэхдээ соёлын өв гэдэг утгаар түүхийн сурвалжуудаас бүтээл болгон үлдээхэд бид маш их анхаарч ажилладаг.

Бид  дунд сургуулийн багш нартайгаа бас их хамтардаг. Манай багш нар хүүхдүүдэд түүхээ мэддэг болоход нь их хөрөнгө оруулж байгаа. Маш сайн ярьж өгдөг.

Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 9-нд Монгол Улс дэлхий дээрх 138 дахь орон болсон. Юугаар вэ гэхээр дайнд оролцсон хүмүүсийнхээ зургийг бариад жагсаал зохион байгуулсан 138 дахь улс болсон. “Мөнхөд дуурсагдах хороо” нэртэй энэ жагсаалд  9000 гаруй оюутан хүүхэд цуглаж байсан. Тэр үед маш их бахдаж байлаа. Хар мотоцикл унасан байкер залуучууд хүртэл ирж оролцсон.  Дайнд оролцсон хүмүүсийн зургийг би хариуцан хэвлэж байлаа. Жаахан хүүхдүүд ирээд маш их асуун шалгааж байсан. “Энэ нь хэн юм” гээд л. “Энэ хүн тэдэн одонтой юм байна” гээд өөр хоорондоо шулганаад л.  Гэртээ байсан өвөө аавынхаа одон медалийг бариад бахархаад явж байгаа хүүхдүүд зөндөө байсан. “Тэд маань туулж өнгөрүүлсэн түүхээрээ бахархдаг юм байна. Түүхээ хүндэтгэж байгаа юм байна. Унших юм байна. Миний ирээдүй Монгол Улсыг авч үлдэж чадах юм байна” гэж би дотроо бодож байлаа.

Музейд зөвхөн үзэсгэлэн гаргадаггүй. Аль болох хүрч ажиллахыг хичээдэг. Тиймээс явуулын музей, асуулт хариултын тэмцээн гээд олон арга хэмжэг бид зохион байгуулдаг.  Сургуулиудтай ч хамтарч ажилладаг. Монгол Улс гэж байна. Соёлын өв гэж байна. Тиймээс ирээдүйд энэ музей өвлөгдөөд түүхээ таниулж сурталчилсаар байх болно. Мэргэжлийн боловсон хүчингүүд ч бэлтгэгдэж гарсаар байгаа. Бид энэ жил “Бүхнийг фронтын төлөө” үзэсгэлэнгээ саяхан гаргалаа. Халдварт өвчнөөс болоод цахимаар явуулж байгаа. Эх орны дайны үед Монгол Улсаас явуулж байсан бэлэг, хувцас гэх мэт эд өлгийн зүйлс, уран бүтээлүүдийг дэлгэж байна.  Сонирхолтой үзмэр гэвэл бэлгийн цувааг хүргэж өгөхдөө гардуулж байсан туг байгаа. Туг бол ялалтын бэлэгдэл. Тиймээс маш сонирхолтой үзмэр. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.4  ДАВАА № 87 (6312)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин