М.Намжилмаа: Манай буриадад нэгдүгээр ангийн сурагч ч есөн үеэ нэрлэнэ     

2019-11-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

Ураг удмаа мэдэхийн цаад учрыг ухаж ойлгоогүй хүн олон. Гэтэл удам судраа мэдэж ойшоохгүйгээс болж ураг холбож цус ойртох аюул Монгол үндэстэнд нүүрлэснийг хүн судлаач эрдэмтэд нотолсон. Эрдэмтдийн үздэгээр есөн үе дотроо ураг холбох нь аюултай. Харин есөөс дээш бол “хар” элгийн хүн болдог гэдэг. Өнөө цагт ес байтугай өөрөөсөө дээш хоёр, гурав дахь үеэ мэдэхгүй хүмүүс олширч байгаа гэхэд үнэнээс зөрөхгүй. Тэгвэл Буриад зон олон хүн бүр хамгийн багадаа есөн үеэ нэрлэх уламжлалаа хадгалж иржээ. Буриад зон олны төлөөлөл Махбадарын Намжилмааг ярилцлагынхаа зочноор урилаа. “Манай суманд гадаа тоглож байгаа зургаан настай хүүхдээс асуухад л есөн үеэ нэрлэнэ” гэж ярих Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн, ахмад багш М.Намжилмаа өдгөө 11 дэх үеийнхээ угийн бичгийг хөтлөөд байгаа юм. Энэ гайхалтай эмэгтэйг Улс төр, шуурхай мэдээллийн WWW.POLIT.MN сайт  “Нэг өдөр” буландаа онцолж байна.

“ААВ МААНЬ УГИЙН БИЧГЭЭ БОСОО МОНГОЛ БИЧГЭЭР ХӨТӨЛЖ ҮЛДЭЭСЭН”   

М.Намжилмаагийнх өвөг дээдсээсээ угийн бичгээ хөтөлж уламжлуулж иржээ. Аав нь 1940-өөд оноос буюу бичиг үсэг тайлагдсан цагаасаа угийн бичгээ хөтөлж үр хүүхдүүддээ үлдээсэн байна. М.Намжилмаа Дашбалбар сум болон аймагтаа 40 гаруй жил багшилжээ. Тэрээр “Миний мэдэхээр аав маань 20-иод настай байхдаа бичиг үсэг мэддэг болсноосоо хойш босоо бичгээр хөтөлсөн гар бичмэл бүхий дэвтэр нь бий. Эгч бид хоёр уламжлалыг үргэлжлүүлж хөтлөөд одоо арван нэг дэх үе дээрээ явж байна. Анх өөрсдөө хөтөлж эхэлсэн бол сүүлдээ айл бүхэн угийн бичгээ хөтлөх ёстой юм байна гэж бодож сумынхандаа зааж, угийн бичиг хөтлөх загварыг нь гаргаж өгсөн. Дээхэн үед зөвхөн эцэг талаа хөтөлдөг байсан бол бид 1970 оноос хойш хөтлөхдөө ээжийнхээ талыг оруулсан. Эгч бид хоёул багш мэргэжилтэй. Анх хичээл заахдаа л  “Чи уг удмаа мэдэх үү” гэж ангийнхаа хүүхдүүдээс асуудаг байлаа. Мэдэхгүй бол аав, ээжээсээ асуугаад бичиж ирээрэй гээд явуулдаг. Ер нь манай буриад зон олонд хүн бүр сургуульд орохоосоо л есөн үеэ нэрлэдэг уламжлалтай. Айлд орж ирсэн хүүхэд бүрээс  есөн үеийг нь асуудаг ёсон бий. Нэрлэж чадвал чихэр жимс, цагаан эдээ тэргүүтнээр урамшуулна. Мэдэхгүй бол мэдээд ирээрэй гээд явуулдаг. Манай сумын хүүхэд болгон есөн үеэ мэднэ. Бага ангиас нь өв уламжлалын хичээл заадаг. Тэр хичээлээр уг удмаа мэдүүлэх үүднээс есөөс дээш үеийг нь нэрлүүлж, авга, нагац бүлгээр нь цээжлүүлдэг. Дашбалбар суманд гадаа гүйж яваа ямар ч хүүхдээс асуусан есөн үеэ нэрлэж чадна. Харин манай удмынхан 11 үеэ хэлнэ. 2013 онд угийн бичгийн ном гаргаж хамаатан садан, үр хүүхдүүддээ тарааж манай удамд хэн гэдэг ямар хүн байсныг  хэлж ойлгуулж өгсөн. Арван жилийн дараа дахиад угийн бичгийн ном гаргана. Манайх таван хүүхэдтэй. Угийн бичгээ том хүүдээ залгамжлуулаад явна. Угийн бичгийг анх сар, нар хэлбэрээр бичиж үзсэн ч цаасан дээр багтдаггүй юм билээ. Харин шугаман хэлбэрээр бичвэл нэг хуудсанд овоо олон нэр багтаж байсан. Аав, ээж, өөрийн, хүүхдүүдийнхээ үеийг баганаар нь ангилж байна. Жишээлбэл, миний аав Доргоши галзууд омгийн хүн байхад ээж нохой ураг  хүгдүүд омгийнх. Харин арван нэг дэх үе маань Шар чоно, дараагийнх нь Хар чоно гэж байж. Есөн үе дотроо нэг омгийнхон ураг холбохгүй гэсэн хатуу уламжлалтай. Дээхэн үед бол нэг омгийнхон хоорондоо хадаг тавих тохиолдол их байсан юм билээ. Омгийг нь асуугаад зул бадрааж, хадгийг нь хүлээж авахгүйгээр буцаадаг байсан гэдэг. Одоо ийм зүйл тохиолдохгүй мэт боловч нөгөө талаас угийн бичгээ хөтөлдөггүй, удам угсаагаа мэддэггүйтэй холбоотой байх. Ер нь хадаг тавихдаа уг удмаа танилцуулдаг заншилтай байх хэрэгтэй” гэлээ.

“МАНАЙ УДАМД ДӨРВӨН ДАЙЧИН БАЙСАН”

М.Намжилмаагийн омгийнхон Баргабаатар угшилтай. Түүний өвөг эцэг нь Баргабаатарын гурван эхнэрийн нэг Хорилдайгийн үр хойч гэж үздэг аж.11 үеэрээ салбарласан Доргоши галзууд омгийнхон өдгөө 500 гаруй өрх 1000 дөхсөн өнөр бүл болжээ. Угийн бичгээ хөтлөхөөс гадна зарим онцлог хүмүүсийнхээ үйл хэргийг тодруулж дурсамжийг нь үр хойчдоо таниулах ажлыг хийж буй талаараа “Угийн бичгээс харахад ээжийн дөрвөн ах нь дайнд явсан байсан. Мундаг явсан хүмүүсээ даган дуурайх, хүүхдүүдээ таниулах үүднээс дурсамжийг бичиж байна. Саяхан би дөрвөн сар гаруй явж байж Батлан хамгаалах яам, Тагнуулын газрын төв архиваас нагац нарынхаа дайнд явсан лавлагааг авч хавсаргалаа. Хамгийн бага нагац маань баруун хилийн тулгаралтад оролцсон байна. Мөн манай удамд улсын аварга малчин, Хөдөлмөрийн баатар ч бий. Материалыг нь бүрдүүлэх шатандаа  явна. Энэ судалгаа үргэлжилнэ. Саяхан судлаач багштайгаа ярилцаж байхад гадаад хүнтэй суусан хүмүүсээ угийн бичигтээ хэрхэн оруулах асуудлыг хөндлөө. Манай суманд гадаад хүнтэй суусан нь цөөнгүй  бий. Тэр хүмүүсийг ч гэсэн угийн бичигтээ оруулах учиртай. Тухайн иргэн болоод үр хүүхэд нь Монголын иргэн шүү дээ” гэв. Дашбалбар суманд угийн бичиг хөтөлдөггүй айл байхгүй. М.Намжилмаа болон түүний эгч  өөрсдөө хөтөлж эхэлснээс хойш аймаг, сумынхнаа шахаж, зааж зөвлөснөөр 1991 оноос бүх айл угийн бичгийг эрчимтэй хөтөлж эхэлсэн байна. Хүүхдүүдийг нэгдүгээр ангид ороход нь л хэний хүүхэд, ямар овог удамтай гэж асуудаг бол дунд ангиас нь  ёс заншил ахуй амьдралын хичээлээр угийн бичгийн ач холбогдлыг заадаг гэнэ. Омог дундаа ураг холбож болохгүй, хүндэлж овоо тахилгаа хийж танилцах ёстой зэргээр ач холбогдлыг нь таниулдаг аж.

М.Намжилмаа “Судлаачид Чингисээс хойшхи 40 гаруй үеийг судалсан байдаг. Үүн дээр манай удмын 11 үеийг нэмбэл 50 гаруй үеэ мэддэг гэсэн үг. Ураг төрлөө мэдэхгүй нь удам угсаа болоод Монгол үндэстэнд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг эрдэмтэд маш их ярьж байна. Ураг холбосны аюул нь янз бүрийн согогтой, оюуны хомсдолтой сэтгэх бодох чадваргүй хүүхэд төрөх байдлаар илэрч байна. Цаашид улам гүнзгийрвэл үндэстэн мөхөх аюултайг харуулсан Английн хаан угсаатны жишээ бий. Тиймээс угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг иргэд ухаарч ойлгох хэрэгтэй. Төрийн бодлого ч чухал байна” гэсэн юм. М.Намжилмаа хэдийгээр гавьяаны амралтдаа гарч нийслэлд суурьшсан ч  олимпиадад хүүхэд бэлтгэх зэргээр аймаг сумандаа очихдоо байгууллага хамт олон, иргэдэд угийн бичгийг зөв хөтлөх талаар сургалт хийж ураг төрлөө таньж мэдэх эрдмийг түгээсээр явна.

Эх сурвалж: www.polit.mn  

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Иргэн
Манжууд Халхуудын угийн бичгүүдийг хураан авч шатаасан тухай сонсч байсан.
дорж
Угийн бичиг хамгийн сайн хөтөлдөг нь буриад юм. Халхууд, бусад ястнууд бүгдээрээ хөтлөх нь зүйтэй. Сайхан нэг эрдэмтэн ЭШ илтгэлдээ манай улсын бараг бүх аймагт цус ойртолт их бага хэмжээгээр байна гэж судлагдсан гэсэн нь бодох л зүйл шүү.
Угийн бичиг хөтлөх нь зөв. Бараг бүх аймагт цус ойртолт их багаар илэрсэн гэж саяхан нэг эрдэмтэн ЭШ илтгэлдээ ярьж байна лээ. Хамгийн сайн хөтлөж байсан нь буриадууд л байх. Одоо халхууд, бусад ястнууд бүгдээрээ хөтлөж хэвших нь зөв гэж боддог.
зочин
Угийн бичиг хөтлөх нь зөв. Энэ багшид баяр хүргэе. Доор таагүй коммент бичсэн зарим хүмүүс бол ардчиллын оркууд бөгөөд хужаагийн заавраар Монголыг мөхөөх гэж зориудаар ийм юм бичиж суудаг улс.
Айл бүр угийн бичиг хөтлөх ёстой юм аа. Энэ багшид баяр хүргэе. Дор коммент бичсэн зарим оркуудад бүү гомд. Тэд чинь ардчиллынхан байгаа юм. Тэд угаасаа монгол улсыг устгах гэж хужаа нарын заавраар ийм юм бичиж суудаг улс.
худлаа авах юмаа
ө
Мэддэг сайн л байна. Гэхдээ одоо Оросод буриад гэхээр ихэнх нь монгол царайтай оросууд л байдаг юм байна лээ шүү дээ. Монголоор ч олигтой ярьж чадахгүй.
DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хахх
Hud hud dan өргөмөл
энн яахав орост байгаа буриадууд үеэ байтугай ямар үндэстэнээ ч мэдэхгүй болсон бусдад колончлогдоно гэж
do.dolingort
do.dolingort handaj helehed hun buriin huvid une tsene ni uur gedgiig hezee uhaarah ve,neg sudlaachiin zohiol buteeliig unshaad zuwhun teruugeer bugdiig harna gevel tolgoi hooson bgaagiin ilrel yumaa
зочин
одооны залуус юу есөн үеээ мэдэх мантай бараг л эцгээ ч танихгүй мэдэхгүй л байна
Сүрэн
Сайн байна уу.Таньд хамгийн сайн сайхныг хүсье.Угийн бичгээ хөтлөх гээд аргаа олохгүй байгаа юм.Зөвлөгөө өгч туслана уу.89869966
монголчууд эрт дээр үеэс угийн бичиг хөтлөж ирсэн түүхтэй. Дор коммент бичсэн хүн ихээхэн буруу ойлглоттой юм уу эсвэл ойд төөрсөн сармагчин л байх
До.Долингор
9 үеэ мэдлээ гээд юугаар гийгүүлэх юм.Тэтгэврийн хэдэн төгрөг чинь нэмэгдэх үү. Архи уудаг дүү чинь архинаас гарах юм уу.Нэг үеэ мэдэхээ больж байгаа оросын буриадуудаа яахвэ гэдгээ бодвол яасан юм. Уг удмаа мэдэх нь буруу биш. Гэхдээ үүгээр нэг их гайхуулаад сайрхаад байх ч юм биш.Телевизээр буриад аялгаар нэвтрүүлэг явуулж байгаа нь Монгол улсын хэлний тухай хуулийг зөрчиж байгаа явдал гэдгээ тэр телевизийнхэн харин мэддэггүй бололтой.Монголчуудыг зориудаар хагалан бутаргах гэж 1920-иод оны эхээр ЗО шахам үндэстнийг бий болгон бие биеийн нь эсрэг турхирсан тухай Эрдэмтэн Л.Мөнх-эрдэнийн бүтээлийг уншаарай.
Buriaduudiin 9 ue gj yu baisiin.buruutuud.
9 үеэ мэдээд юугаар гийгүүлэх юм.Ядуу бол ядуу чигээрээл үлдэнэ биз.Ингэж жалга довын үзэл ханхлуулж,сачий хүрдэгсэн бол БНБуриад улс болох юмсан гэж сэрүүн зүүдлэж явдаг эргүү улс олон болжээ.Монгол гэж нэг л үндэстэн байгаа, Тэд хятадад ч байгаа байгаа орост ч байгаа. Дэлхийн бусад оронд ч байгаа.Оросын ноёрхолын үед зохион байгуулалттайгаар нэгдсэн Монгол улсыг 30 бага ястан болгон бутаргаж албажуулсан гашуун түүх л бий.
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин