Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

2024-04-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.Баяр

2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Монголын Ардчилсан нам, Олон улсын Ардчилсан холбооноос хамтран зохион байгуулсан “Монгол улс – Ардчиллын баян бүрд”  сэдэвт Олон улсын бага хурлаар  дараах тунхаг бичгийг сайшаав. Уг тунхаг бичгийг бүрэн эхээр нь хүргэе.

ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН НИЙСЛЭЛ ВЭЛЛИНГТОН ХОТНОО ХУРАЛДСАН ОЛОН УЛСЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААС ГАРГАСАН ТОГТООЛ

2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр                                                                                                                                              Веллингтон хот

Олон Улсын Ардчилсан Холбоо /ОУАХ/ нь ардчилсан системд шилжсэнээс хойш Монгол Улсад өрнөн буй ардчиллын үйл явцыг байнга анхааралтай ажиглаж ирсэн бөгөөд, Монгол Улсын газар зүй-улс төрийн эмзэг байдлыг бүрэн дүүрэн ойлгохын сацуу эрх чөлөөт, ардчилсан, нээлттэй нийгэм байгуулахын төлөө хийж буй Монголын ард түмний тэмцэл, үйл хэрэгт гүнээ талархан, эргэлт буцалтгүй тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн сацуу, Орос, Хятадын дунд хавчуулагдан оршиж буй Монгол Улсын агуу түүх, хэнээс ч үл хамаарах хараат бус, тусгаар бодлого, үйл ажиллагаа нь дэлхий дахины бахархал болсоор ирснийг онцлон тэмдэглэж байна. Хэдий тийм боловч, Монгол Улсын ардчилсан тогтолцоо нь чанарын хувьд доройтож, асар их хүчин чармайлт, хүнд тэмцлээр олж авсан ололт амжилтууд нь аажмаар алдагдах аюул нүүрлэж буйд ОУАХ гүнээ харамсаж байна. Арваадхан жилийн өмнө, Дэлхийн Банкны судалгаагаар Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр дэлхийд цойлон тэргүүлж, “Transparency International” байгууллагын дүгнэснээр авлига, хээл хахуулийн үзүүлэлт эрс буурсан зэрэг амжилтаараа Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн нийгэмлэгийн үлгэр жишээ, нэгэн тэргүүний улс байлаа.

Харин өнөөдөр сэтгэл түгших ноцтой шалтгаан мундахгүй бий болжээ. Үүнтэй холбогдуулан Олон Улсын Ардчилсан Холбоо дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд: Олон улсын геополитикийн доройтон буй тааламжгүй байдлын улмаас 1990 оноос хойш Монгол Улсын олсон ардчиллын ололт амжилт алдагдах эрсдэл учрах, улмаар Монгол Улсын ирээдүйд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болж болзошгүйд сэтгэл гүнээ түгшиж  байна.

Та бүхний нөр их хүчин чармайлтын дүнд олж авсан ардчиллын ололтыг сахин хамгаалах, сонор сэрэмжтэй байхыг Монгол Улсын бүх улс төрийн намууд, ардчиллын төлөө зогсож буй бүх хүмүүст хандан уриалж байна. Монгол Улсын Их Хурлын нээлттэй сонсголоор нотлогдсон  Хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрийн зээл, нүүрсний экспорт зэрэг өргөн тархсан авлига, хээл хахуулийн асуудал ноцтой болсонд түгшиж байна. Нээлттэй, ил тод, хариуцлага тооцох тогтолцоогоо улам гүнзгийрүүлэх чиглэлээр улс төрийн намууд яаралтай шинэчлэл хийх, удирдлагын стандарт, чадавхыг сайжруулах, авлига, хээл хахуультай тэмцэх боломжийг бүрдүүлэхийг үргэлжлүүлэн уриалж байна.

Монгол Улсын шүүх засаглал, түүн дотроо хууль сахиулах байгууллагууд, прокурорын байгууллага, шүүхийн бие даасан байдлыг хадгалан, улам сайжруулан бэхжүүлэхийг уриалж байна. Дэлхийн баруун төвийн үзэлтэй хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн, Монгол Улсын эрх чөлөөт, тусгаар тогтносон хөгжил дэвшлийн түүчээ болсон Монголын Ардчилсан Намын үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа нотлон илэрхийлж байна. ОУАХ эрх чөлөөг эрхэмлэгч монголын ард түмний мохошгүй зориг хатуужил, Монголын ардчиллын хөлбөршгүй байдалд гүнээ найдаж байна.Тус улсын хамгийн хүчирхэг, хууль ёсны сөрөг хүчин болох Монголын Ардчилсан Нам руу дайран довтлох, түүний нэр хүндийг унагах, эв нэгдлийг сулруулах аливаа бусармаг оролдлогыг эрс буруушааж байна.

Эх сурвалж: www.polit.mn

О.Цогтгэрэл: Ардчиллын анхдагч, түүчээлэгчдийг тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна

О.Цогтгэрэл: Ардчиллын анхдагчид, түүчээлэгчдийг тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна

4 цаг 42 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргаашаас тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргаашаас тодорно

7 цаг 27 мин
Парламент энэ долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

Парламент энэ долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

7 цаг 29 мин
“Монголын шилдэг нийтлэл”-д бүтээлээ нийтлүүлсэн анхны редакц "Эргэлт" болов

“Монголын шилдэг нийтлэл”  ботийн "ЭРГЭЛТ-88" I, II цуврал бүтээлийн нээлт боллоо. Тус бүтээл нь “

10 цаг 17 мин
Хүн бүр мод тарих боломжтой “Хамтын ойн төгөл”-тэй боллоо

Байгаль орчин аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газартай 1998 онд хамты

10 цаг 22 мин
Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоож эхэллээ

Монгол Улсын хөрөнгийн зах зээлд санхүүжих чадавхын зэрэглэл т

10 цаг 27 мин
"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол

Монголчуудын интернэт хэрэглээнд гарч буй өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн чиг хан

10 цаг 32 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар гаруйн өмнө телевизийн томоохон ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч асан

10 цаг 37 мин
Ж.Цэсэн: Үндэсний аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэгтэй стратегийн байгууллагаа бодлогоор хөгжүүлэх ёстой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “

10 цаг 42 мин
Хоньчин Ширчингийн хуульч хөвгүүд

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа MARS-V төслийн үүсгэн байгуу

10 цаг 47 мин