Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

2024-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.Жаргалмаа

Сингапур улсын ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон талаар түүний ажлын албанаас мэдээллээ. Тэрээр ерөнхий сайдын албыг 20 орчим жил хашиж буй нэгэн юм. Сингапурын дараагийн ерөнхий сайдаар сангийн сайд Лоуренс Вонг томилогдоод байна. Ийнхүү тэрээр тус улсын түүхэн дөрөв дэх ерөнхий сайд болж байна.

Өдгөө 72 настай Ли Сиен Лун нь Сингапурын үндэслэгч Ли Куан Югийн хүү бөгөөд 2004 оноос хойш ерөнхий сайдын албын хашиж байна. Тэрээр Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн 70 нас хүрэхээсээ өмнө албан тушаалаа хүлээлгэн өгөх бодолтой байжээ. Шинэ томиглогдсон ерөнхий сайдын тухайд тэрээр өөрийн “X” сүлжээний албан ёсны хуудаснаа “Лоуренс болон түүний багийнханд бүх талаар дэмжлэг үзүүлж, Сингапурын гэрэлт ирээдүйн төлөө хамтран ажиллаасай” хэмээн сингапурчуудаас хүссэн байна. Харин 51 настай Лоуренс Вонгийн хувьд тэрээр өөрийгөө хэзээ ч ерөнхий сайдын албан тушаалд томилогдон гэж бодож байгаагүй гэжээ. Түүнчлэн видео мэдэгдэлдээ “Би энэхүү хариуцлагыг гүнээ ухамсарлаж ерөнхий сайдын үүргийг даруухнаар биелүүлэх болно” гэв.

Дөрөв дэх ерөнхий сайд Лоуренс Вонг Сингапур улс дотоод болон гадаад олон шинэ сорилтуудтай тулгарч буй цаг үед төрийн эрхийг авч байна. Тодруулбал АНУ-БНХАУ-ын өрсөлдөөнөөс үүдэлтэй макро эдийн засгийн асуудал, Тайванийн хоолойн хямрал буюу бүс нутгийн нөхцөл байдал болон дотооддоо өсөж буй амьдралын өртөг, орон сууцны үнийн өсөлтүүд зэрэг асуудлууд багтаж байна.

Сингапур 2025 оны арван нэгдүгээр сард сонгууль явуулах ёстой ч энэ оны есдүгээр сард сонгууль явуулах төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Медальд аргамжаатай монголчууд

1921 оны ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзаны хэлсэн “Ирг

6 цаг 21 мин
О.Цогтгэрэл: Ардчиллын анхдагч, түүчээлэгчдийг тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна

О.Цогтгэрэл: Ардчиллын анхдагчид, түүчээлэгчдийг тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна

11 цаг 59 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргаашаас тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргаашаас тодорно

14 цаг 44 мин
Парламент энэ долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

Парламент энэ долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

14 цаг 46 мин
“Монголын шилдэг нийтлэл”-д бүтээлээ нийтлүүлсэн анхны редакц "Эргэлт" болов

“Монголын шилдэг нийтлэл”  ботийн "ЭРГЭЛТ-88" I, II цуврал бүтээлийн нээлт боллоо. Тус бүтээл нь “

17 цаг 34 мин
Хүн бүр мод тарих боломжтой “Хамтын ойн төгөл”-тэй боллоо

Байгаль орчин аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газартай 1998 онд хамты

17 цаг 39 мин
Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоож эхэллээ

Монгол Улсын хөрөнгийн зах зээлд санхүүжих чадавхын зэрэглэл т

17 цаг 44 мин
"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол

Монголчуудын интернэт хэрэглээнд гарч буй өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн чиг хан

17 цаг 49 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар гаруйн өмнө телевизийн томоохон ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч асан

17 цаг 54 мин
Ж.Цэсэн: Үндэсний аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэгтэй стратегийн байгууллагаа бодлогоор хөгжүүлэх ёстой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “

17 цаг 59 мин