Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

2024-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-нд хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Жан Тодт болон түүний гэргий, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Сайн санааны элч Мишель Ёо нартай уулзаж, Монгол Улсад айлчлахыг урьсан юм.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аян”-ыг Монгол Улсад өрнүүлж, замын хөдөлгөөний боловсрол олгох, замын аюулгүй байдлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж буйд талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар автозамын хөдөлгөөний аюулгүй байдлын эрхзүйн тогтолцоог шинэчлэхээр ажиллаж байгааг онцлоод энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах, олон улсын түвшинд бодлогын дэмжлэг үзүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах санал дэвшүүлэв.
Тусгай элч Жан Тодт авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх НҮБ-ын аяныг Монгол Улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирснээ танилцуулж, дэлхийн алдартнуудыг оролцуулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг сурталчлан таниулах самбарыг 80 гаруй улсын 1000 орчим хотод байршуулахаар төлөвлөж байгааг дурдлаа. Тус аян нь 2030 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой ажээ.

Мөн Тусгай элч Жан Тодтын гэргий, Оскарын шагналт жүжигчин Мишель Ёо Монгол Улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөснийг дурдаад Швейцарын Давос хотноо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үедээ тохиролцсоны дагуу “Welcome to Mongolia”, “GoMongolia” урианы хүрээнд Монгол Улсыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа онцолжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

17 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

45 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

1 цаг 11 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

1 цаг 59 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

2 цаг 2 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

2 цаг 9 мин
С.Зоригийн хэргийг мөрдөгчид 26 жилийн өмнөх ноцтой явдлуудын мөрөөр орсон уу

С.Зоригийн хэргийг мөрдөгчид 26 жилийн өмнөх ноцтой явдлуудын мөрөөр орсон уу

3 цаг 57 мин
"Иргэд хогоо ангилж дахвираар нь ялгаж сурсан"

Монгол орон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Нутгийн хэ

6 цаг 4 мин
"Сувилагч маш сайн сонсогч, өвчтөнд урам өгдөг байх ёстой"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гурав дахь жилдээ

6 цаг 9 мин
“Нэр үгүй”-чүүд нэр дэвших эсэхийг явж явж СЕХ мэднэ

Улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруу

6 цаг 14 мин