Ц.Норовжамбал
“Polit” хуанли “Төрсөн өдөр” буландаа гуравдугаар сарын 18-нд төрсөн өдөр нь тохиож буй Төмөр замын гэгдэх Раднаабазарын Рашийг онцолж байна.
Тэрээр 1953 оны энэ өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд мэндэлжээ. 1972 онд нийслэлийн 28 дугаар дунд сургууль,1978 онд Ленинград хотын Төмөр замын дээд сургуулийг төгсөж, Монголын төмөр замд өнөөг хүртэл өөрийгөө зориулж буй нэгэн билээ.
Хүн амьдралдаа хийсэн бүтээсэн зүйл ажил албаараа овоглогдоно гэдэг эрхэм сайхан. Р.Раш Улаанбаатар төмөр замын ажилтнаас, даргын алба хүртэл олон жил ажиллаж олон түмнээсээ төмөр замын гэгдэх тодотголыг авсан нэгэн. Түүний бүхий л амьдрал төмөр замтай салшгүй холбоотой. Тэрээр Төмөр замын даргаас гадна УИХ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байв.
Төмөр замыг чиглүүлж, төрийн жолоог атгалцаж явсан тэрээр Монгол Улсын гавьяат тээвэрчин, Хөдөлмөрийн баатар хэмээх гавьяа шагналуудын эзэн билээ. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.
Эх сурвалж:www.polit.m