Б.АЛТАНГЭРЭЛ
Татварыг бууруулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай САИН намаас мэдээлэл хийлээ. САИН намын дарга Б.Жагар “УИХ-ын зарга Д.Занданшатар танаа Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн Монголын өв соёлыг тээж яваа малчин иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна. Үүнд, Улсын онцгой комисст шаардлагатай нэмэлт зардлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар яаралтай шийдвэрлэх. Өвс, хивэг тэжээлийг айл бүрт хүртээмжтэй хүргэх. Засгийн газраас малчдын зээлийг хойшлуулах мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор хүү, алданги тооцож байгаа эсэх талаар мэдээлэл өгөх. Иргэний хуулийн 22 хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол хугацаа хэтэрсэн хэмээн үзэхгүй гэсэн хууль өнөөдөр хэрэгжиж буйд хяналт тавих. Айл өрх бүрийн бодит хохирлын тооцон амьдралын хэвийн нөхцөлд шилжих бодлогыг тодорхойлох зэрэг асуудлыг хүргэж байна. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл дээр улс төрийн зуд нүүрлээд байна. Үнэхээр гишүүд малчдад тусалмаар байгаа юм бол машиныхаа түлш шатахууны мөнгийг хуримтлуулаад нэгдсэн журмаар Онцгой комиссынхонд хүлээлгэн өгөх хэрэгтэй. Дараа нь ээлжит бус хурал зарлан бодлогоо тодорхойлох ёстой. Гэтэл өнөөдөр өөрсдийн томсгосон тойргоор яваад байдаг” гэлээ. Энэ үеэр малчдад МУ-ын зөвлөх инженер, ХАА-н доктор Г.Батдэлгэр зөвлөмж хүргэлээ. Тэрээр “Муудсан бод малд судсаар нь глюкоз хийх хэрэгтэй. Бог мал муудаад ирэхээр эрээн булчин нь зангираад чичирч эхэлдэг. Ус, тэжээл идэж чаддахгүй байдалд хүрдэг. Энэ үед мөн глюкоз хийх, шар тостой монгол архи амаар нь цутгах хэрэгтэй. Мөн адууны элэг, давс, хужир шүү, тусгайлан бэлдсэн долооц нэн сайн” гэв.
Эх сурвалж: www.polit.mn