Р.ОЮУН
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцийн бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүх хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ялангуяа, хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлсон. Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна.
Бид 2022 онд “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа эхлүүлж 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, байр суурийг хүргэж байна. Жил гаруйн хугацаанд аймгуудын удирлагын багт эрэгтэй, эмэгтэй хүйсийн тэнцвэрт байдал ямар байгааг тодруулан хүргэж, ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчөөр дамжуулан аймгийн бодлого, шийдвэр, үр дүнг олон нийтэд таниулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад олон ясны өлгий нутаг Ховд аймгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал ямар байгааг хүргэхээр бэлтгэлээ.
Багануур дүүргийн ИТХ нь 17 төлөөлөгчтэй. Үүнээс тав нь эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Энэ нь нийт төлөөлөгчийн 20 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 35.9 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл баруун бүсийн тулгуур төв болсон Багануур дүүргийн ИТХ-ын хувьд улсын дунджаас бага үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь хүн амыг квоттой харьцуулахад ИТХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай түвшинд байж чадахгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 87 (7072)