Д.Нямхүү: Сэжигтэй найман хүний шинжилгээний хариуг хүлээж байна

2020-02-14

С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020.02. 14-ний 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараар 1485 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 64116-т хүрсэн бол 6891 хүн эдгэрчээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 12-нд Дорнод аймагт нэг, Баян-Өлгийд нэг, ХӨСҮТ-д хоёр хүн тусгаарлагдсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарсан, шинэ коронавирусийн халдвар илрээгүй. 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад, хянаж байгаа.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт найман хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарлагдан, хянагдаж байна. Шинжилгээний хариуг хүлээж байгаа. Ухань хотоос ирсэн 31 оюутныг давтан шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй.

Ухань хотод байхдаа нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Хятад улсын эмч нарт хянагдаж байгаад ирсэн эдгээр оюутны 14 хоног нь маргааш дуусах учир эмч нар хуралдан, маргааш эмнэлгээс гаргахаар шийдсэн.

Хоёр удаагийн лабораторийн шинжилгээнд хамрагдаж, сөрөг гарсан, өдөр бүр эмчийн хяналтад байхад ямар нэг зовуурь илрээгүй” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ