Д.Чойжамц: Цагаан сарын заслыг тусгай лам нараар уншуулна

2020-02-14

С.САРУУЛ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан мэдээлэл хийх үеэр МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “ Бид аль болох олон хүнийг цуглуулахгүй байх байр сууринаас хандаж байна. Тийм ч учраас сүсэгтэн олондоо хандаж шинэ жилийн засал номоо заавал хөл хорио тогтоосон, ханиад томуу их үед хийлгэх гэж яараад хэрэггүйг дуулгаж байна. Олон түмэн аль болох битгий их ирээрэй. Цагаан сарын заслыг бид тусгай лам нар гаргаад уншиж өгье гэсэн уриалга гаргасан.Амны хаалтын олдоц муу байна. Гэхдээ бид чадах чинээгээрээ зарим үеүүдэд сүм, дуганыхаа ойролцоо тарааж байна.Олон нийтийг ирэхгүй байхыг зөвлөж байгаа. Гэхдээ бид битүүний өдөр номоо хурдгаараа хурна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ