Коронавирустай холбоотой хуурамч мэдээлэлд “hashtag” ашиглахыг хүсэв

2020-02-14

С.САРУУЛ

Коронавирустай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Олон нийтийн цахим сүлжээнд “COVID-19” буюу “Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, хуурмаг үнийн өсөлтийг бий болгох зэрэг сөрөг нөхцөл байдлыг үүсгэж байна. Иргэн, хуулийн этгээдийн энэ үйлдэлд хуулиар олгосон чиг үүргийн дагуу Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан шийдвэрээр хяналт тавьж эхэлсэн бөгөөд цаашид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээлэл тарааж буй иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх болно. Иймд ИРГЭН та цахим орчинд хариуцлагатай хэрэглэгч байж үндэслэлгүй мэдээллийн талаар цаг алдалгүй мэдээлж, хамтран ажиллана уу. Хуурамч мэдээлэлд Тагнуулын ерөнхий газар Цагдаагийн Ерөнхий_Газрын Хэвлэл Мэдээллийн Төв гэсэн  “hashtag” ашигласнаар нарийвчлан нягтлах боломжтой гэж уриаллаа.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ