ЭМЯ: Баян-Өлгийд илэрсэн шинжилгээний хариу сөрөг гарсан

2020-02-14

С.САРУУЛ

Баян-Өлгий аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсныг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Баян-Өлгий аймагт тусгаарласан иргэн нэгдүгээр сарын 10-нд Эрээн рүү гарч, хоёрдугаар сарын 02-нд буцаж ирсэн. Ингэхдээ  дахин Бээжинд хоёр хоноод Эрээнд очжээ. Маргааш нь буюу хоёрдугаар сарын 05-нд Монгол Улсын хилээр 48 хүнтэй автобусаар орж ирээд Замын-Үүдэд гурав, Улаанбаатарт хоёр хоноод 40 хүнтэй автобусаар Ховд аймаг руу явсан байна. Тухайн автобус замдаа Булганы Сансар сум, Ховдын Дарви суманд тус тус зогсож хооллосон. Ховдод зочид буудалд хоёр хоноод, Баян-Өлгий аймаг руу дөрвөн хүнтэй таксинд сууж очсоны дараа халуурч, ханиалгаж, булчин өвдөж, гүйлгэж байна гэсэн зовуурьтайгаар тусгаарлагдсан юм. Энэ талаар ЭМЯ-наас мэдээлэхдээ “Тухайн иргэн бүх зовуур, явсан замаа бидэнд мэдээлээгүй. Үүнийг бид таксины жолооч, автобусанд байсан 40 хүнийг нэр усаар нь хайж байж бүх хүнд зөвлөгөө өгсөн. Зөвхөн энэ тохиолдолд бид Ховд, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Төв аймгийн эрүүл мэндийн салбаруудыг ажиллуулсан. Ингэж хүндрэл учруулмааргүй байна” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ