Монгол иргэдийг урд хөршөөс тусгай үүргийн онгоцоор авчирна

2020-02-13

С.СУМЪЯА

Засгийн газар өнөөдөр /2020.02.13/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар БНХАУ-аас ирэх бүх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоохоор боллоо.  Тодруулбал, БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн чиглэлийн нислэг, галт тэрэг, тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох шийдвэрийг маргаашаас буюу хоёрдугаар сарын 14-нөөс хэрэгжүүлэх аж.

Харин хүндэтгэх шалтгаантай Монгол иргэдээ урд хөршөөс тусгай үүргийн онгоцоор авч ирэх юм. Энэ тал дээр ГХЯ буюу Элчин сайдын яам, Консулын газар ажиллаж байгаа гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ