БНХАУ-аас ирэх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо

2020-02-13

С.СУМЪЯА

Засгийн газар өнөөдөр /2020.02.13/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар БНХАУ-аас ирэх бүх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоохоор боллоо.  Тодруулбал, БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн чиглэлийн нислэг, галт тэрэг, тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох шийдвэрийг маргаашаас буюу хоёрдугаар сарын 14-нөөс хэрэгжүүлэх аж. Мөн коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор БНХАУ-ын нэг ч иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Тодруулбал, тус иргэдийг гуравдагч орноос ирсэн ч улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.  Энэ талаар ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн “”Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол, Хятадын хилийн Замын-үүдийн төмөр замын авто боомт, Ганшуун сухайт боомт, агаарын замын Буянт ухаа боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон шийдвэр гаргалаа.   Монгол Улс 6,000 орчим иргэнээ авсан. Энэ өдрөөс хойш хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоож байна”гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ