Хоёрдугаар сарын 13: Коронавирус газрын зурагт

2020-02-13

Т.САЙХАН

Урд хөршид гарсан коронавирусын халдвар өнөөдрийн/02.13/ 11.00 цагийн байдлаар дэлхийн 29 оронд тархаад байна.  Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо өчигдөр 1115 байсан бол өнөөдрийн байдлаар 1369-д хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо  60329 болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ.  Нас барагсдын олонх нь  халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй ч эдгэсэн хүмүүсийн тоо 4781 байсан бол 6017 болж өссөн байна. Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо /02.13/ 11.00 цагийн байдлаар: Тайланд 33, Япон 28, Өмнөд Солонгос 27, Хонгконг 42,  Тайвань 16, Сингапур 40, Малайз 18, Балба 1, Франц 11, ОХУ 2, Канад 7, Итали 3 ОХУ 4,  Герман 14, Камбож 1, Шриланка1,  Непал 1,  Энэтхэг 3,  АНУ 8, Швед 1 хүн халдвар авсан тухай мэдээлэл байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсээр байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ