З.Энхболд: Нийгмийн даатгалын сангийн мөнгө Н.Номтойбаярт хамаагүй

2020-02-13

Т.САЙХАН

ЕТГ-ын дарга З.Энхболд өнөөдөр /02.13/ ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн.  Энэ үеэрээ тэрээр Капитал банкинд байсан нийгмийн даатгалын сангийн мөнгөтэй холбоотой асуудлыг хөндсөн байна.   АН-ын зүгээс энэ асуудалд одоогийн ХНХ-ын сайд С.Чинзориг, өмнөх сайд Н.Номтойбаяр буруутай хэмээн мэдэгдэл гаргасан.  Харин З.Энхболд  С.Чинзориг сайд буруутай, Н.Номтойбаяр болон тухайн үеийн НДЕГ-ын дарга нарт хамааралгүй гэлээ.  ЕТГ-ын дарга З.Энхболд  ” Анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах боломж С.Чинзориг сайдад байсан. Хэрэв банкинд нь мөнгө байгаагүй бол төв банкны эрсдлийн сангаас татаж авах боломж байсан. С.Эрдэнэ, өмнөх дарга Ц.Уртнасан, сайдаар ажилласан Н.Номтойбаярт хамаагүй. 2012-2016 оны үед хэвийн ажиллаж байсан. 2019 оноос эхэлж нөхцөл байдал муудсан” гэв. Харин иргэн Г.Буяндоржийн өргөдлийн асуудлаар Г.Буяндоржийн өргөдлийг би яагаад хүлээж авсан гэхээр тэр хүн гурван шатны шүүхээр яваад цагаадсан юм байна. Тэр хүнийг шүүх гэмт хэрэг хийгээгүйг нь нотлосон учраас хэлмэгдүүлж байсан. Өөрийг нь хэлмэгдүүлсэн хүмүүст хариуцлага тооцуулъя гэсэн ч одоогийн прокурорууд хариуцлага тооцоогүй. Тиймээс прокурорыг томилдог Ерөнхийлөгчид хандсан. Тэр хүний сайн уу муу юу гэдэг бол дараагийн асуудал гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ