Таван үеийн намтрыг нь үзэж байж нэр дэвшүүлэх хэрэгтэй гэв

2020-02-13

Б.АНХБАЯР

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс олон нийтэд хандан уриалга гаргалаа. Хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр “Монгол улсыг 30 жил боловсролгүй хүмүүс удирдсан бөгөөд сонгох эрхийг 5-10 мянган төгрөгөөр үнэлж ирсэн. Тиймээс үүнийг таслан зогсоохын тулд хуульч, өмгөөлөгч, эрдэмтэн, докторууд х нэгдэж байна. Мөн ирэх сонгуульд нэр дэвшиж буй гишүүдийг таван үеийн түүх, таван шалгуур үзүүлэлтээр шалгах хэрэгтэй. Түүнчлэн цэр цээжинд, бөгс бөөрөнд гэгчээр засаг төр хүн чанаргүй, шуналтай байгаа тул төрд ажиллаж байсан хүмүүсийг эсэргүүцнэ. Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхол, байгалийн баялагыг худалдсан хүмүүсийг цэвэрлэх цаг нь болсон тул уриалга зарласан. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд төр гадуурхагдаж, орхигдсон ард түмэн бид төрийн бохирдлыг арилгах, төрт ёсыг дээдлэн, түмэн олноо хүндлэх, эв нэгдлийг хангаж, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, шударга ёсыг тогтоохын төлөө салбар салбарын шилдэг боловсон хүчнийг хамтран нэгдэж, эх орныхоо ирээдүйн төлөө нэр дэвшихийг уриалж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ