З.Энхболд тамгаа өгч, сонгуулийн ажилдаа орлоо

2020-02-13

С.СУМЪЯА

ЕТГ-ын дарга З.Энхболд албан тушаалаа өгөхөөр болсноо өнөөдөр /2020.02.13/ мэдэгдлээ. Одоогоор аль тойрогт нэр дэвших нь тодорхойгүй байгаа гэнэ. Харин  З.Энхболдын оронд Хөлбөмбөгийн холбооны дарга Ө.Шижир ажиллах юм байна.  Мөн өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ыг төлөөлөн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Сонгууль болох гээд байдаг, би амиа бодмоор байна. Өмнөх сонгуулиар онгоцоор тойрч явсаар байгаад унасан шүү дээ. Аль нэг тойргийг сонгож очоод бэлтгэл хиймээр байна. Хэдийгээр би улс төрийн албан тушаалаа өгөхгүйгээр сонгуульд нэр дэвшиж болох байсан ч надтай холбоотой худал мэдээлэл гараад байгаа учраас Ерөнхийлөгч намайг сонгуульдаа бэлд гэсэн юм” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ