НОК: Худалдааны төвийг хаахгүй

2020-02-13

С.САРУУЛ

Нийслэлийн онцгой комиссоос /НОК/ өнөөдөр /2020.02.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Хоногийн хугацаанд яаралтай түргэн тусламжийн утсанд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон  найман дуудлага ирсэн. Зургаан хүүхэд, таван том хүн зөвлөгөө аваад гэртээ буцсан. Өнөөдрийн байдлаар нэг том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дуудлагын шалтгаан нөхцөл нь яндан намхан, шахмал түлшийг дүүртэл хийсэн гэсэн шалтгаанаар хордлогод орж, дуудлага өгчээ.

Цагаан сарыг өргөнөөр тэмдэглэхгүй, зах худалдааны төв хаагдахгүй. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт өнөөдрөөс эхэлж тодорхойгүй хугацаагаар шилжиж байна. Айж сандраад байх юм байхгүй. Болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх, аж ахуй нэгж байгууллагууд хэвийн ажилладаг түвшнээс арай өөр бэлэн байдалд буюу тусгай горимд шилжиж ажиллах зэргийг хэлж байгаа юм. Мөн тухайн улс орон гамшиг, халдварт өвчинтэй тэмцэх нөөц хүч, техник хэрэгслээ бэлэн байдалд оруулахыг хэлж байгаа юм. Төр засгийн болон тухайн нийслэл, аймаг сум дүүргээс гарч буй шийдвэрийг хэрэгжүүлэн амны хаалт, бээлийгээ өмсөх хэрэгтэй. Мөн 120 мянган угаарын хийн мэдрэгч энэ сард ирэх боломжгүй. БНХАУ тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоосон байгаа учраас хоёр сардаа ирэх боломжгүй юм.

Барьцалдуулагч бодисын арав хоногийн нөөц байгаа. БНХАУ-ын үйлдвэрүүд зогссонтой холбоотойгоор тээвэр хийгдэж байсан нөөцийг Эрээн хотод татаад авчихсан. Одоо наашаа вагоноор нэвтрүүлэх гэж байна. Өчигдрийн байдлаар 50 тонн барьцалдуулагч бодис хилээр ороод ирсэн. Өнөөдрийн байдлаар 3-4 машин оруулж ирэх гэж байна. Бид эрсдэлээ тооцож ОХУ-аас барьцалдуулагч бодис татан авах боломжтой юм байна гэдгийг тооцсон” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ