С.Эрдэнэ: Д.Сумъяабазар сайд ард түмний өмчид бүдүүлгээр халдаж байна

2020-02-06

Б.ТУУЛ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр  “Үндэсний мэдээллийн төв”-д эвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр “Өнгөрсөн намар бид энэ сэдвээр олон нийтэд хандсан мэдээлэл хийж, мэдэгдэл хүргүүлж байсан. Бидний судалгаа мэдээлэл дутуу дулимаг байх вий гэж бодож хүлээсэн. Өнөөдөр дахин мэдээлэл хийхээс аргагүй боллоо. 2020.02.04-ны өдөр “Ти ти жи ви си өү” компанид “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт Уурхайн орлогч дарга Э.Алдарчулуун мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэлд, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн албан тоотын дагуу талуудын хооронд байгуулсан “Уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу ажилчдаас бусад эрх үүрэг “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шилжсэн байна. Иймд бид гэрээний үүргээ биелүүлэн, ажлын төлөвлөгөө биелүүлэх зорилгын хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах болно” гэжээ.  2015 онд энэ компанийг Хятадын компанид зарах гэж байсныг монгол ажилчид эсэргүүцэж, дэмжиж тэмцсэний хүчинд өнөөдрийг хүртэл монгол ажилчдын нуруун дээр багагүй ашигтай ажиллаж ирсэн. Гэтэл монгол хүний өмч болсон энэ компанийг өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шилжүүлж байгаа нь УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хувийн эрх ашгийнхаа төлөө ийнхүү бусдад худалдах гэж байна. Энд Монголын төрийн өмч, ард түмний хувьцаа, эрх ашиг ногдсон энэ бүх зүйл алга болох гэж байна. Энэ гэрээ нь өндөр ашигтай ажиллаж байсан уурхайн үйл ажиллагааг тасалдуулж, толгой компани болох “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 70 хувийг эзэмших хувьцааны эрх болон тус компанийг монгол ажилчдыг ажилгүй болгож, улмаар  хувьцаа эзэмшигч монгол хүн бүрийн эрхэнд бүдүүлгээр халдаж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Сонгууль дөхөж байгаа.МАН-ын хулгайч нар өдийд идэвхждэг цаг нь .Албан тушаал худалдаж авахдаа зарсан мөнгөө өдийд олж авахгүй бол оройтно.

Холбоотой мэдээ