ЭМЯ: Австралид очсон монгол иргэнээс коронавирус илрээгүй

2020-01-28

С.САРУУЛ

ЭМЯ өнөөдөр /2019.01.28/ 13:00 цагт Австралид очсон Монгол иргэнээс коронавирусын халдвар илэрсэн гэх мэдээллийг өгөөд байв. Тэгвэл 16:00 цагт дахин энэхүү мэдээллээ үгүйсгэлээ. ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Өнөөдрийн /өчигдрийн/ 14:40 цагийн байдлаар Австралийн Эрүүл мэндийн газартай холбогдож мэдээллийг нягтлахад тухайн Монгол Улсын иргэн онгоцонд байсан халдвар авсан иргэнтэй хамт нисэж очсон бөгөөд Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвар аваагүй байна гэсэн мэдээллийг өглөө” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ