“Дэрэн” багийн хариу сөрөг гарчээ

2020-01-28

Б.БАЯРЖАВХЛАН

БНХАУ-ын Ухань хотод энэ сарын 15-20-нд болсон Олон улсын хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнд оролцоод эх орондоо энэ сарын 23-нд ирсэн. Тэгвэл ЭМЯ-наас “Дэрэн” багийнхныг коронавирусын шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарчээ. Энэ нь вирус илэрээгүй гэсэн үг юм.

“Дэрэн” багийн хувьд дасгалжуулагч Э.Өнөр-Эрдэнийн удирдлага дор дээрх тэмцээнд оролцсон бөгөөд нийт 4 хожил, 1 тэнцээ, 2 хожигдолтойгоо эх орондо ирсэн байдаг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ