Ирц: Есөн гишүүн гадаадад томилолттой байна

2020-01-28

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан энэ долоо хоногт завсарлах товтой байна.  Гэвч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэх, 2020 оны УИХ-ын сонгуулийн мандат,  болох өдрийг товлох гээд хэлэлцэх асуудал олон байна.  Түүнчлэн сүүлийн үед гишүүдийн ирц ч хангалтгүй байна.  Тухайлбал, нэгдүгээр сарын 27-ны өдрийн ирцийн мэдээгээр есөн гишүүн гадаадад томилолттой байгаа.  УИХ-ын гишүүн З.Нарантуяа,  Д.Цогтбаатар, Б.Саранчимэг нар Ерөнхийлөгчийн Норвеги  Улс дахь айлчлалын багт багтаж, тэнд баялагийн сангийн асуудлыг судалж явна.   Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Сингапурт, Ё.Баатарбилэг  Их британид, Б.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нар Беларусьт,  Н.Цэрэнбат Камбожид явж байна.  Түүнчлэн Л.Энхболд, Б.Баттөмөр, Г.Солтан,  Б.Пүрэвдорж нарын гишүүд орон нутагт томилолттой байгаа бол чөлөө авсан хоёр, эмнэлэгийн акттай гурван гишүүн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ