Гуанжугоос Мельбурнд очсон Монгол иргэнээс коронавирусын халдвар илэрчээ

2020-01-28

С.САРУУЛ

Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусын халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ. Тухайн иргэн   34 настай. БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон байна. Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мелбурнд очсон шөнөө халуурч, эмнэлэгт ханджээ.  Харин  нэгдүгэрэ сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ Коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан мэдээллээ. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байгаа гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ