Nord Star компани Хайнань арал руу хийдэг нислэгээ цуцлав

2020-01-28

Д.АРИУН

Агаарын тээврийн Nord Star компани БНХАУ-ын аялал жуулчлалын бүс болох Хайнань арал руу хийдэг шууд нислэгээ ирэх гуравдугаар сарын 22 хүртэл цуцлаж байгаагаа зарлажээ. Хятадад дэгдсэн шинэ төрлийн ханиадны тархалтын улмаас ийм арга хэмжээ авсан талаараа тус компанийн Владивосток дахь төлөөлөгчийн газраас мэдээснийг  ria.ru  агентлагт иш татжээ.

“Өвлийн нислэгийн хуваариа гуравдугаар сарын 22-ыг хүртэл буюу Хятад дахь нөхцөл байдал тогтворжтол цуцалж байна. Манайх хятад руу Санью чиглэлийн нислэг үргэлжилнэ” гэж компанийн төлөөлөгч хэлжээ. Гэхдээ зөвхөн Саньюгаас зорчигчдыг авчирч байгаа гэсэн байна.

Nord Star компани из Красноярск, Кемерово, Владивосток, Хабаровск, Чита, Новосибирск, Иркутск хотоос Санью руу нислэг хийдэг аж.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн мэдээгээр  шинэ төрлийн вирусын халдвар авсан хүний тоо 4515 хүрч, тэдгээрээс 106 нь нас барсан байна.

Шинэ төрлийн вирусын халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, гараа сайн угааж, дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ