ХБНГУ-д короновирусын халдвар бүртгэгдэв

2020-01-28

Фото: GLOBAL LOOK

Д.АРИУН 

ХБНГУ-д шинэ төрлийн короновирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээр Бавари муж улсад нэг өвчтөн “хятад ханиад”-аар өвчилснийг оношилж, тусгаарласан байна.

“Штарнберг тойргийн нэг иргэн шинэ төрлийн вирусын халдвар авсан нь тогтоогдсон. Энэ талаар даваа гаригийн орой Бавари мужийн эрүүл мэндийн байгууллагаас Мюнхенд мэдээлсэн” гэж тус газрын хэвлэлийн мэдээнд дурдсаныг kp.ru онцолжээ. Халдвар авсан өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа талаар мөн дурдсан байна.

БНХАУ-ын Ухань хотоос эхэлж гарсан шинэ төрлийн короновирусын халдвар авсан хүний тоо өнөөдөр өглөө /2020 оны нэгдүгээр сарын 28-ны 10,00 цаг/-ний байдлаар 4500 хүрч, 106 хүн амиа  алджээ. Гэхдээ бас эдгэрч эмнэлгээс гарсан хүмүүс байгааг хэвлэлүүд мэдээлж байгаа.

Шинэ төрлийн вирусын халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, гараа сайн угааж, дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ