Хууль зүйн байнгын хорооны гишүүд Н.Номтойбаярыг “хамгаалж” үлдээв

2020-01-28

Т.САЙХАН

Улсын Ерөнхий прокуророос  Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн.  Энэхүү саналыг Халдашгүй байдлын дэд хороо,  МАН-ын бүлэг хэлэлцэн дэмжсэн.  Харин өнөөдөр /01.28/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.  Хуралдаанд УЕП Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар оролцсон юм.   Одоо  Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж байна.  Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос 7 гишүүн “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн кноп дарж, зургаан гишүүн цөөнх болсон юм.. Хууль зүйн байнгын хороонд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, О.Батнасан,  Н.Оюундарь, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ,  Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж, Н.Учрал, С.Эрдэнэ, Л.Энхболд, Л.Мөнхбаатар,  Ц.Мөнх-Оргил, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан,  Ж.Ганбаатар,  Д.Ганболд, Л.Болд,  С.Бямбацогт нарын гишүүд багтдаг билээ.

Эх сурвалж:www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ