Байнгын хороо: Сонгууль ирэх зургадугаар сарын 24-нд болно

2020-01-28

Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /01.28/ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн санал авах өдрийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө товлон зарлах учиртай. Мөн санал хураалт явуулах өдрийг сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр товлох зохицуулалттай. Үүний дагуу ирэх зургаадугаар сарын 24-ны лхагва гаригт УИХ-ын сонгуулийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг саналыг нь Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжлээ. Энэ асуудлыг маргааш /01.27/ УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ