Б.Жаргалсайхан: Мөрдөн байцаах үйл ажиллагааны нууц дахин алдагдахаас сэргийлж байна

2020-01-28

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эгүүлэн татах асуудлыг яг одоо байнгын хороодоор хэлэлцэх гэж байна.   Хууль зүйн байнгын хороо орж, түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын чуулган хуралдана.   Энэ асуудлыг Улсын Ерөнхий прокурор  Б.Жаргалсайхан оруулж ирсэн байдаг.  Тэрээр энэ асуудлаар тайлбар өглөө.  “Төрийн ордон бол хууль тогтоох дээд байгууллага.  Би асуудал үүсгээгүй.  Би хуулийн дагуу ажлаа хийж яваа хүн.  Мөрдөн байцаах байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслээд парламентад саналаа оруулж байна.  Өнгөрсөн арванхоёрдугаар сард Н.Номтойбаярыг эгүүлэн татах үндэслэлүүд ил болсон.  Дөрвөн үндэслэлээр эгүүлэн татах санал  оруулсан. Мөрдөн байцаах үйл ажиллагааны нууц дахин алдагдахаас сэргийлж байна.  Зөвхөн дуудсан цагт ирээгүйг мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан гэж үздэггүй юм.  Өнөөдөр Н.Номтойбаярыг гэм  буруутай гэж хэн ч хэлээгүй” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Б Жаргалсайран та С Баяр С Баярцогт Ч Сайханбилэг Б Хурц сахал Эрдэнэбилэг нарынхаа хэргийг хурдан шийдэж Ц Элбэгдоржийг хамгаалахаа больчих оо

Холбоотой мэдээ