ЭМЯ: Эцсийн оношийг Японы тал баталгаажуулна

2020-01-28

С.САРУУЛ

Шинэ төрлийн коронавирусын цаг үеийн мэдээллийг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, МХЕГ-аас өгч байна. Энэ үеэр Хэнтийд уушгины хатгалгаагаар нас барсан хүүхдийн талаар тодруулахад “Хэнтий аймагт 14 настай хүүхэд шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаатай эмнэлэгт ирсэн. Эрчимт эмчилгээгээр биеийн байдал сайжрахгүй байсаар нас барсан. Ойрын хавьтал гэсэн гурван хүүхдийг тусгаарласан байгаа.

14 настай хүүхэд коронавирусаар өвчилсөн эсэхийг тогтоогоогүй байна. Шинжилгээний сорьц Хэнтий аймгаас ХӨСҮТ-д шөнө ирсэн. Хариу 24-48 цагт гарах ёстой. Мөн эцсийн оношийг Японы тал баталгаажуулна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ