Сэрэмжлүүлэг: Коронавирусын халдвараар нас барагсдын тоо 107-д хүрчээ

2020-01-28

Т.САЙХАН

Урд хөршид гарсан коронавирусын халдвар өнөөдрийн/01.28/ 10.00 цагийн байдлаар дэлхийн 13 оронд тархаад байна.  Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо 106 хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо  4193 болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ.  Нас барагсдын олонх нь  халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй байгаа ч эдгэсэн хүмүүсийн тоо 58 болсон байна. Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо /01.28/ өглөөний 10.00 цагийн байдлаар: Тайланд 8, Япон 4,Өмнөд Солонгос 4,АНУ 5,  Вьетнам 2, Сингапур 5, Малайз 4, Балба 1, Франц 3, Австрали 5, Канад 1,  Герман 1, Камбож 1 хүн халдвар авсан тухай мэдээлэл байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ