Иргэдээ Саудын Арабт очихыг зөвшөөрчээ

2020-01-28

Х.ОЮУНБОЛД

Израилийн Дотоод яамны сайд Арье Дэри уржигдар Израилийн иргэд шашин болон худалдааны асуудлаар Саудын Араб руу байнга явж болохыг зөвшөөрсөн мэдэгдлийг баталжээ. Тэрээр энэ нь бүс нутагт нэмэгдэж байгаа Ираны нөлөөний улмаас хоёр орныг ойртуулах арга гэж үзэж байгаа аж.  Иерусулим пост сонинд энэ давуу эрхийг олж авсан эхний хүмүүс нь бизнес эрхлэгчид болсон. Гэхдээ Саудын Арабын зүгээс тэдэнд зөвшөөрөл өгөх шаардлагатай болохыг онцолжээ. Хоёр орны хооронд албан ёсны гадаад харилцаатай байгаагүй ч Ираны эсрэг чиглэсэн дайсагнасан ажиллагааны улмаас сүүлийн жилүүдэд адилхан байр суурийг баримталж байгаа аж. Түүнээс гадна цөөн хэдэн хоногийн өмнө Бенжамин Нетаньяху  Аушвицийг чөлөөлсний 75 жилийн ойд зориулсан Холокаустийн дэлхийн чуулганд оролцсонд нь Саудын Арабын Засгийн газарт талархсан байна. Израилийн иргэд  одоог хүртэл Саудын Араб руу  зорчихын тулд ихэнхдээ шашны асуудлаар тусгай зөвшөөрөл авах юм уу, бусад орны бичиг баримтыг ашигладаг байсан аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.28  МЯГМАР  № 18 (6243)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ