Сэрэмжлүүлэг: Хэнтий аймагт 14 настай хүүхэд нас баржээ

2020-01-27

Т.САЙХАН

Хэнтий аймгийн Чингис хотод 14 настай хүүхэд уушигны хатгалгаа өвчний улмаас нас барсан тохиолдол өнөөдөр /01.27/ бүртгэгджээ. Энэ тухай Эрүүл мэндийн дэд сайд Д.Бямбасүрэн мэдээллээ.

Бидэнд ирсэн мэдээллээр, ангийнх нь хүүхэд нэгдүгээр сарын 12-нд Хөх хотоос ирсэн байна. Одоогийн байдлаар ангийнх нь найман хүүхэд халуунтай байгаа бололтой.

Чингис хотын эмнэлэгт хөл хорио тогтоосон бөгөөд холбогдох албаныхан ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ