МАН:Ц.Өнөрзаяа, Ч.Бүрэнбаяр нарыг элчин сайдаар томилохгүй

2020-01-27

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлэг /01.27/ хуралдаж, шинээр томилогдох Элчин сайд нарын асуудлаар шийдвэр гаргажээ.   Засгийн газраас  Элчин сайд нарыг эгүүлэн татах, шинээр томилох 11 хүний саналыг оруулж ирсэн.  Тэгвэл МАН хоёр Элчин сайдыг дэмжээгүй байна. Энэтхэг улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаярыг нас өндөр учраас дэмжээгүй бол БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяа нь мэргэжлийн бус хүн учраас дэмжсэнгүй.  Харин бусад есөн хүнийг бүлэг дэмжсэн учраас энэ долоо хоногтоо хэлэлцээд явах юм байна. Түүнчлэн бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны шийдвэрийг сонссон бөгөөд энэ асуудлаар дахин ярилцахаар болсон гэх мэдээлэл байна.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ