Өмнөд Солонгост гурав дахь тохиолдол бүртгэгдэв

2020-01-26

 

Фото: GLOBAL LOOK PRESS

Д.АРИУН

БНСУ-д шинэ төрлийн короновирусын халдвар авсан гурав дахь тохиолдол бүртгэгдсэн талаар  энэ ням гаригт тус улсын Эрүүлийг хамгаалах яамны халдварт өвчний хяналт урьдчилсан сэргийлэх албанаас мэдээлсэн байна. Халдвар авсан гурав дахь өвчтөн болох 54 настай эрэгтэй нь Хятадын Ухань хотод амьдарч байсан бөгөөд нэгдүгээр сарын 20-нд эх орондоо эргэн иржээ. Буцах үед түүнд халдвар авсан ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан аж. Тиймээс тэр ямар нэгэн хорио цээргүйгээр эх орондээ ирсэн байна.  Гэтэл ирснээс  хойш хоёр хоногийн дараа  халуурч эхэлсэн ч эмнэлэгт хандалгүй гэрээр эмчлэх оролдого хийж байжээ. Харин нэгдүгээр сарын 25-нд эмнэлэгт ирсэн түүнийг тусгаарлан шинжилгээ хийж, коронавирусын  халдвар авсныг нь тогтоосон байна.

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос эхэлж дэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвар авсан хүний тоо энэ ням гариг буюу 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өглөөний байдлаар 2002 хүрч, нас барсан хүний тоо 54 болсон талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Монгол Улс болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс сургууль цэцэрлэг, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэрийг гаргаад байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ