Н.Номтойбаяр: Дэд хороо баримт дээр тулгуурласангүй, улс төрийн өнцгөөр шийдвэр гаргалаа

2020-01-24

Т.САЙХАН

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг  тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танилцуулаад байна.  Харин одоо Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Улмаар чуулган хуралдах товтой байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дээрх шийдвэртэй холбоотойгоор цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.  Тэрээр Халдашгүй байдлын дэд хороо тодорхой баримт дээр хуулийн хүрээнд шийдвэр гаргах биш.  Улс төрийн шийдвэр гаргадаг юм байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. УИХ-ын нээлттэй хэлэлцэх хэрэгтэй гэсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ