Онцгой комисс: Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаана

2020-01-24

Т.САЙХАН

Сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг өнөөдөр /01.24/ Улсын Онцгой комиссийн хуралдаанаас гаргалаа. Энэ шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу нэгдүгээр сарын 27-ноос эхлэн улс даяар мөрдөхөөр хугацаа заажээ.

Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдлийг бууруулах үүднээс  дээрх шийдвэрийг гаргасан юм байна. Энэ шийдвэрийг ерөнхий боловсролын сургуулиуд өмчийн хэлбэр үл харгалзан мөрдөнө. Энэ үеэр ЭМ-ийн сайд  Д.Сарангэрэл  “Өнөөдөр бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын бүсийн ерөнхий захиралтай албан ёсны ярилцлагыг утсаар хийлээ. ДЭМБ-аас өглөөний 10.40 цагийн байдлаар БНХАУ-д коронавирусын халдварын тохиолдол 844, нас баралт 25 болсон тухай мэдээлэл өгсөн гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ