Н.Номтойбаяр: Намайг зохион байгуулалттайгаар алуурчин болгох гэж байна

2020-01-24

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлэг Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хуралдаж байгаа гэсэн мэдээлэл байна.  Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ч.Улаан ажилдаа ирсэн учраас Халдашгүй байдлын дэд хороо хуралдах юм.   Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн биеэр хүрэлцэн иржээ.  Тэрээр сэтгүүлчдэд зарим асуудлаар тайлбар өглөө. Тэрээр “Би хууль зөрчөөгүй учраас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй. Өөрийнхөө нүдийг хөхөрсөн асуудлын талаар тайлбар хэлье. Энэ асуудалд миний буруутай үйлдэл байсан. Гэхдээ залуу хүний ирээдүйг бодоод мөн тагнуулын байгууллагад аавтай нь мөр зэрэгцэн ажиллаж байсны хувиар ямар нэгэн гомдол, санал гаргахгүй. Харин Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой асуудлаар “Талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн. Дээрх мэдээлэлд болон миний цуглуулсан баримтад дүгнэлт хийхэд талийгаачийн гэр бүл намайг алуурчин болгон яллах ажиллагааг зохион байгуулалттай хийж байна” гэсэн тайлбар өгч байна.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ